"Бест баззер" чансаа өндөр 64 бөхийн барилдааныг хоёр дахь жилдээ "Бест буйдан" ХХК-иас МҮБХ-той хамтран зохион байгуулав.
Уг барилдааны бүх даваа сугалаагаар явдаг онцлогтой. Энэ удаагийн барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, улсын начин Э.Батмагнай үзүүрлэв. Дөрөвт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар шалгарлаа.
Наймд улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Б.Лхагвадорж, аймгийн хурц арслан О.Наранбаатар, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв. Тус барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 5 сая төгрөгийн бай шагнал гардлаа. Мөн нэгийн давааны уран барилдааны шагналыг аймгийн начин Б.Гончигсүрэн, улсын начин Х.Оргилболд нар, хоёрын давааных улсын начин Б.Лхагвадорж, гурвын давааных улсын харцага Б.Зоригтбаатар нар шалгарч тус бүр 1 сая төгрөгөөр шагнуулав.
Өнөөдөр 13:00 цагт Увс аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаантай.



| Бест баззер барилдаанд Б.Зоригтбаатар харцага түрүүллээ |
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23