Хятадын засаг захиргааны тусгай бүс болох Хонконгийн эрх баригчдын илгээсэн аврагчдын баг Янгон хотод өнгөрсөн шөнө иржээ.
Аврагчид гамшгийн бүсэд явуулж буй эрэн хайх, аврах ажиллагаанд нэгдэх юм. Хотын эрх баригчдын мэдээлснээр, тус баг 51 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Гал түймэртэй тэмцэх газрын 40 ажилтан, эмч нар, хоёр эрэлч нохой болон бусад мэргэжилтэн багтжээ. Хонконгоос Мьянмар улс руу мөн есөн тонн орчим төрөл бүрийн тоног төхөөрөмж илгээсэн байна.
Өнгөрсөн баасан гарагт Мьянмарын төв нутагт хүчтэй газар хөдөлсөн юм. Тайландын цаг уурын газраас мэдээлснээр, газар хөдлөлтийн хүч 8.2 магнитуд байжээ. Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 1600-аас даваад байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл Тайланд, Хятад, Вьетнамд мэдрэгджээ.
| Хонконгийн аврагчид Мьянмарт иржээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33