Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд дүүрэг бүр явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайн өөрсдийн хөрөнгөөр тохижуулах хашаа хайс татуулах, газар чөлөөлж, орц гарц гаргах ажлыг Сүхбаатар дүүргээс эхэллээ.
Уг дүүргийн наймдугаар хороонд төрийн болон хувийн өмчийн ихэнх их дээд сургууль, ЕБС, төрийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг нягтаршил ихтэй бүс юм. Гэвч энэ хороонд явган хүний орц гарц, автомашины зогсоол асуудал болоод байгаа билээ. Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, СБД-ийн Засаг дарга М.Алтангэрэл болон бусад холбогдох албаныхан тус хороонд орц гарц чөлөөлөх, явган хүний зам тохижуулах, дахин төлөвлөхөөр ажиллав.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар ярихдаа “Улаанбаатар хотод сүүлийн жилд барилгажилт нэмэгдэж, энэ хэрээр иргэд явганаар зорчих боломжгүй болсон. Мөн зогсоолын хүртээмж хангалтгүй байгаа. Зогсоолгүйгээс явган хүний зам, гарц, нэгдүгээр эгнээнд автомашинаа тавьдаг. Энэ нь түгжрэл үүсэх нэг шалтгаан бөгөөд автомашинд зориулагдсан хот болсон. Тиймээс уг асуудлыг шийднэ. Урин дулаан цаг ирж байгаа учраас нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ, гарааш буулгах ажлыг эрчимжүүлнэ. Мөн нийслэлийн 90 байршилд гадаадын франчайз жижиг үйлчилгээтэй, автомашины зогсоол барих ТЭЗҮ хийлгэнэ” гэв.
Энэ жил Их, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Олимпын гудамжны явган хүний замыг шинэчлэх юм. Уг ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг зарласан ч ААН-үүд оролцохгүй байгаа аж.
| Сүхбаатар дүүрэгт ТҮЦ, граж буулгах ажлыг эрчимжүүлнэ |
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
СЕХ-ын шинэ дарга Н.Мягмар ₮282 саяын орлого, ₮1 тэрбумын барилга байгууламжтай
2026-07-03 16:34:36
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23