Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 114, сэжигтэй тохиолдол 123 болсныг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс мэдээллээ. Өмнөговь, Дундговь болон Улаанбаатарт голомтлон гарч буй тул өвчний голомтыг хумих зорилгоор дархлаажуулалтыг идэвхжүүлж, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл багтсан багийг орон нутагт ажиллуулж байгаа аж. Үүний үр дүнд вакцины хамрагдалт, нөхөн дархлаажуулалт 20-30 хувиар нэмэгджээ. Түүнчлэн салхинцэцэг, хоолны хордлого ихсэж байгааг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүлэв. Иймд эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ ханиах, халуурах, хоолой өвдөх зэрэг зовуурь илэрсэн бол эмнэлэгт яаралтай хандахыг зөвлөлөө.
| Улаанбурханы тохиолдол 114 болж, салхин цэцэг ихсэж байгааг анхаарууллаа |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33