Иргэн Н-ээс Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны … дугаар сарын …-ний өдрийн “Н-ийг албан тушаалаас огцруулах тухай” … дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин …төгрөг, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг Архангай аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч Н нь сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа төсвийг хэмнэлтгүй, зориулалт бусаар зарцуулсан зөрчлийг гаргасан болохыг Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагчийн шаардлага, мөн тус аймаг дахь Төрийн аудитын газрын албан шаардлагуудаар тус тус тогтоогджээ.
Нэхэмжлэгч Н нь Архангай аймгийн ….сумын Засаг дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн нь дээрх байдлаар тогтоогдсон нөхцөлд нэхэмжлэгчийг төсвийг хэмнэлтгүй, зориулалт бусаар зарцуулсан зөрчил гаргасан гэж үзэн сумын Засаг даргын албан тушаалаас огцруулах шийдвэр гаргасан хариуцагч аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэлтэй гэж шүүх дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийджээ. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд сумын Засаг дарга нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлсэн тул дээрх зөрчлүүдэд холбогдуулж нэхэмжлэгчид сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлгүй гэж тайлбарлан маргах боловч захиргааны байгууллага (албан тушаалтан) буюу сумын Засаг дарга нь хууль ёсны буюу хууль, тогтоомжид нийцсэн шийдвэр гаргах үүрэгтэй ба тухайн шатны хурлын шийдвэрийг хэрэгжүүлж байгаа гэх үндэслэлээр хууль зөрчсөн (дээрх албан шаардлагад дурдсан санхүүгийн зөрчил) шийдвэр гаргах эрх хэмжээгүй, дээрх үндэслэлийг зөвтгөх хууль зүйн боломжгүй гэж дүгнэжээ.
| Төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулаад халагдсан засаг дарга тэтгэмж нэхэмжилжээ |
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23