Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр (2025.03.26) өргөн барив.
Соёрхон батлах хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлт нь Транс-Азийн төмөр замын сүлжээнд төмөр замууд хооронд, төмөр замууд болон гаалийн байгууллагууд хооронд харилцан тээврийн цахим мэдээлэл солилцох ерөнхий зарчмуудыг тодорхойлсон байна. Энэ нь тус хэлэлцээрийн оролцогч талуудын улс хоорондын төмөр замын тээврийн цахим мэдээлэл солилцох үйл ажиллагааг харилцан уялдуулах зохицуулалт буюу ерөнхий удирдамжийг шинээр бий болгосон хэмээн Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
| “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33