Эртний хиргисүүр буюу түүх соёлын үл хөдлөх дурсгал эвдсэн, гэмтээсэн этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэв. Дундговь аймгийн прокурорын газраас шүүгдэгч А, Б, В нарыг бүлэглэн 2021 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх эртний 2 ширхэг хиргисүүр буюу орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нарын дээрх ухсан гэх газар нь "Соёлын өвийн улсын нэгдсэн сан"-д бүртгэгдсэн талаархи баримт, тухайн газрын солбицолд орших цэгүүд нь тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд зааснаар орон нутгийн тусгай хамгаалалтад "Түүх соёлын дурсгалт газрын" ангиллаар авсан газрын талбайд хамаарагдах талаархи албан бичиг, холбогдох тогтоол зэргүүдээр хангалттай нотлогдон тогтоогдов.
Хэрэгт нэр бүхий шинжээч “ ... Хэргийн материалд хавсаргасан тоногдсон гэх дурсгалын гэрэл зургаас харвал дээрх дурсгал хиргисүүр байна. Хиргисүүрийг НТӨ II мянганы төгсгөлөөс НТӨ I мянганы эхний хагаст үйлдэгдсэн гэж үздэг. Монголд малтсан зарим хиргисүүрийн дагуул байгууламжийн дотроос гарсан адууны ясанд хийсэн радио карбоны шинжилгээгээр одоогоос 3500-3200 орчим жилийн өмнө холбогдуулдаг. ... Хиргисүүрийг түүх, соёлын үл хөдлөх дурсгал гэж заасан ...” гэх дүгнэлт гаргажээ.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлд “Түүх, соёлын үл хөдлөх дурсгал”-г хуульчилсан ба уг зүйлийн 5.1.5 дахь хэсэгт “булш, хиргисүүр, оршуулга, тахил, тайлгын байгууламж”-г нэрлэн заасан байна.
Иймд шүүх дээр дурдагдсан баримтуудыг үнэлж шүүгдэгч А, Б, В нарыг эртний 2 ширхэг хиргисүүрийг ухаж гэмтээсэн буюу орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв. Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу уг хиргисүүрийг анхны байдалд сэргээн засварлах зардлыг нөхөн төлсөн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх байдалд харгалзан үзэж 5400 нэгжээр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдууллаа.
| Хиргисүүр ухсан залуусыг ₮5.4 саяар торгож, сэргээн засварлах зардлыг төлүүллээ |
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
2026-03-13 13:05:05
Б.Орхонбаярын багш Т.Өсөх-Ирээдүй гавъяат дасгалжуулагч болно
2026-03-13 17:45:16
2026-03-13 17:03:50
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
Орон нутагт анх удаа байр авбал ₮15 саяын татварын хөнгөлөлт олгоно
2026-03-13 14:28:26
Маргааш, нөгөөдөр дулаарч, буцаад хүйтэрнэ
2026-03-13 13:50:21
2026-03-13 13:31:59
2026-03-13 13:10:49
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13
2026-03-12 17:11:10
2026-03-12 16:27:37
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47