Бангладеш дахь рохинжа дүрвэгсдэд илүү их хэмжээний санхүүгийн тусламж шаардлагатай байгаа талаар НҮБ-ын хоёр агентлаг мэдэгдээд, тусламж үзүүлэхгүй бол “аймшигт үр дагаварт" хүрнэ гэдгийг анхаарууллаа.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага мэдэгдэхдээ, дүрвэгсдэд 930 сая гаруй ам.долларын тусламж үзүүлэхийг уриалсан байна.
Хоёрдугаар сарын эцсийн байдлаар Бангладеш улсад нэг сая орчим рохинжа дүрвэгсэд амьдарч байгаа бөгөөд тэдний тал хувь нь болох эмэгтэйчүүд, охид жендэрт суурилсан хүчирхийлэл, мөлжлөгт өртөх магадлалтай байна. Мөн гуравны нэг нь 10-24 насныхан бөгөөд боловсрол болон зохих ур чадварыг эзэмшиж чадахгүй байна.
Хүнсний тусламж, орон байраар хангахад тулгарч буй санхүүжилтийн асуудал нь олон хүнийг аюултай алхам хийхэд хүргэж болзошгүйг агентлагууд мэдэгджээ.
Тухайлбал, аюулгүй амьдрах арга замыг эрэлхийлэн завиар бусад улс руу явах зэрэг эрсдэл байна. Иймд хүмүүсийн амь насыг аврах, дүрвэгсдэд бие даан амьдрах боломжийг олгохын тулд санхүүгийн тусламжийг үргэлжлүүлэн үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Рохинжа дүрвэгсдэд 930 сая долларын тусламж үзүүлэхийг уриалжээ |
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23