Орос, Украины эрчим хүчний байгууламжуудад цохилт өгөхийг түр хугацаагаар зогсоох талаар ОХУ, АНУ-ын төлөөлөгчид эцэслэн тохиролцож, эдгээр байгууламжийн жагсаалтыг гаргасан тухай Кремлийн хэвлэлийн алба Телеграм сувагт мэдээлжээ.
Уг жагсаалтад дараах байгууламжуудыг оруулсан байна
"Цохилт өгөхийг түр зогсоох хугацаа гуравдугаар сарын 18-наас эхлэн 30 хоног хүчинтэй байх бөгөөд харилцан тохиролцсоны үндсэн дээр сунгаж болно. Талуудын аль нэг нь зөрчсөн тохиолдолд нөгөө нь дагаж мөрдөх үүрэггүй гэж үзэх эрхтэй" гэдгийг мэдэгдэлд дурдсан байна.
Орос, Америкийн “техникийн багуудын” шинжээчдийн уулзалт Эр-Рияд хотод болж, 12 цаг гаруй үргэлжилсэн юм. Хоёр орны төлөөлөгчид мөн Орос, Украины эрчим хүчний байгууламжууд руу халдахыг хориглох арга хэмжээг боловсруулахаар тохиролцжээ.
Талуудын уулзалт В.Путин, Д.Трамп нар гуравдугаар сарын 18-нд утсаар ярьсны дараа болсон юм. Оросын Ерөнхийлөгч утсаар ярьсныхаа дараа Украины эрчим хүчний дэд бүтцүүдэд цохилт өгөхөө зогсоох тушаалыг өгсөн байна. Төлөөлөгчид мөн далайн тээврийн аюулгүй байдлыг хангах, арилжааны хөлөг онгоцуудыг цэргийн зориулалтаар ашиглахыг хориглох тухай Хар тэнгисийн санаачилгыг хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Орос-Украины дайн: Эрчим хүчний байгууламжуудад цохилт өгөхийг зогсоожээ |
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23