Орос, Украины дайны гал зогсоох хэлэлцээг хийхээр талууд Саудын Арабт уулзсан. АНУ дайтагч талуудтай тус тусад нь уулзсан бөгөөд өдгөө Оросын шийдвэр нэн чухал байгаа юм.
Тэгвэл АНУ-ын хэлэлцээчид Риц-Карлтон тансаг зэрэглэлийн зочид буудалд Оросын талтай бараг 12 цагийг хэлэлцжээ. Тэдний ярилцаж хэлэлцсэн зүйлс бүрэн тодорхой болоогүй ч Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээг Москваг дахин сэргээх сонирхолтой байгаа, эрчим хүчний байгууламжуудын халдлагыг зогсоох зэрэг сэдэв хөндөгдсөн байна. Ямартай ч ашигтай хэлэлцээ болсон гэдгийг ОХУ-ын хэлэлцээч, Холбооны зөвлөлийн Олон улсын харилцааны хорооны дарга Григорий Карасин хэлжээ. "Бид бүх зүйлийн талаар хэлэлцсэн. Хэлэлцээ нарийн, төвөгтэй байсан ч гэлээ бидэнд болон АНУ-д нэлээн ашигтай байсан" гэж тэр хэлэв. АНУ, ОХУ өнөөдөр хамтарсан мэдэгдэл хийх төлөвтэй байна. Григорий Карасин тэргүүтэй Оросын төлөөлөгчид өнөөдөр орой Москва руу буцна.
Хэлэлцээ нэг зочид буудалд үргэлжилж байгаа ч Орос, Украины талууд бие биетэйгээ уулзааүй.
Харин АНУ, Украины талууд ашигт малтмалын гэрээнд гарын үсэг зурах төлөвтэй байгааг Трамп Даваа гаригт мэдэгдсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: BBC
| Хэлэлцээ АНУ, ОХУ-ын талд ашигтай болсон гэв |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00