УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатараас 2025 оны гуравдугаар сарын 17-нд өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийв.
Төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа, миний бие сонгогдсон аймаг, сум, багт ажиллах үед иргэдээс хамгийн ихээр тавьж байсан саналын нэг нь чоно агнахтай холбоотой асуудал байсан. Чоно агнах зөвшөөрлийн бичгийг сумын ЗДТГ-аас авдаг бөгөөд тав хүртэлх хоногийн хугацаанд ан хийж чадаагүй бол дахин зөвшөөрөл авах шаардлага үүсгэдэг. Мөн чоныг заасан газар, цэгт агнах гэхээр тухайн газартаа байдаггүй тул дахин зөвшөөрөл авах нөхцөлийг үүсгэдэг нь амьдралд нийцэхгүй байна гэлээ.
Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар, тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр нэг чоно агнах зөвшөөрөл 248.600 төгрөгийн үнэлгээтэй. Хэрэв малчид амь нас, эрүүл мэндээ хамгаалаад зөвшөөрөлгүйгээр чоно агнасан бол 2,260.000 төгрөгийн нөхөн төлбөрийн торгууль төлөх болдог. Сүүлийн жилүүдэд бүс нутагт чоно элбэгшсэнээс хүүхдийг мал хариулахаар явуулахаа болих, айлын хот руу сүрэглэн дайрч, эд малын хохирол учруулах эрсдэл үүссэн тул Амьтны тухай хуулийн 25 дугаарх зүйлд “Амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй” гэсэн нэмэлт оруулахыг хуулийн төсөлд тусгажээ.
Ингээд Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
| "Чоно агнахдаа зөвшөөрөл авдаггүй болох" УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын хуулийг төслийг байнгын хороо дэмжжээ |
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23