“Apple” компани 720 сая юанийн (100 сая орчим ам.доллар) санхүүжилттэй цэвэр эрчим хүчний санг Хятад улсад байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эл мэдэгдэл “Apple”-ийн ерөнхий захирал Тим Күүкийн Бээжин дахь айлчлалтай зэрэгцэн гарч байна.
Тус компанийн Хятад дахь цэвэр эрчим хүчний боломжийг өргөжүүлэх зорилгоор уг санг байгуулж байгаа ажээ. Түүнчлэн 2030 он гэхэд нийлүүлэлтийн сүлжээгээ 100 хувь сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлэх зорилготой гэж "Apple" компани мэдэгдэв.
Хятадад 2018 онд байгуулсан цэвэр эрчим хүчний сан амжилттай ажиллаж байгаа тул тус компани шинэ сан байгуулахаар шийджээ. Энэхүү сангийн ачаар 14 мужид сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжиж, нийтдээ 1 гаруй гигаваттын (ГВт) эрчим хүч үйлдвэрлэсэн гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна.
"Apple" компани ирэх дөрвөн жилд АНУ-ын эдийн засагт 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, Техаст хиймэл оюун ухааны серверийн үйлдвэр байгуулж, судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр орон даяар 20 мянга орчим ажлын байр бий болгоно гэдгээ өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдсэн юм.
Тус компанийн энэ оны 1-р улирлын тайланг үзвэл, орлого нь өмнөх оныхоос 4 хувиар өсөж, 124.3 тэрбум ам.доллар болсон бол цэвэр орлого 36.33 тэрбум ам.долларт хүрч, 7.1 хувиар өссөн байна. “Apple”-ийн мэдээлснээр, компани түүхэндээ хамгийн их хэмжээний орлого олжээ. "Nasdaq" биржийн даваа гаргийн арилжааны явцад “Apple”-ийн хувьцаа 1.05 хувиар өсөж, 220.57 ам.доллароор арилжаалагдсан байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Apple компани Хятадад цэвэр эрчим хүчний сан байгуулна |
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23