Туркийн сөрөг хүчний удирдагчдын нэг, Истанбул хотын дарга Экрем Имамоглуг баривчилсны дараа гуравдугаар сарын 19-ний өдрөөс хойш үргэлжилж буй жагсаалд оролцсон 1133 хүнийг баривчилсан тухай тус улсын Дотоод хэргийн сайд Али Ерликая мэдээлжээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд гэрэл зурагчид, сэтгүүлчид болох 10 хүн байгаа тухай Туркийн Хэвлэл мэдээлэл, хууль судлалын нийгэмлэгээс (MLSA) мэдээлсэн байна.
Олныг хамарсан баривчилгаа явуулсныг "хэвлэлийн эрх чөлөө, үнэнийг мэдэх эрхэд халдаж байна" гэж Туркийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын "Disk-Basin-Is" холбоо мэдэгджээ.
Гуравдугаар сарын 24-ны орой Истанбул, Анкара хотод олон мянган хүн дахин жагсаж, засгийн газрыг огцрохыг шаардсан байна. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган эсэргүүцлийн жагсаалыг “хүчирхийллийн хөдөлгөөн” хэмээн мэдэгдэж, шүүмжилжээ. Тэрбээр эсэргүүцлийн жагсаал өрнөсөнд сөрөг хүчний Бүгд найрамдах ардын намыг буруутгасан байна.
Дотоод хэргийн сайдын мэдээлснээр, гуравдугаар сарын 19-23-ны өдрүүдэд болсон жагсаалуудын үеэр цагдаагийн 123 ажилтан гэмтэж бэртжээ. Р.Эрдоганы улс төрийн гол өрсөлдөгч гэж тооцогддог Э.Имамоглуг авлига, терроризмын гэмт хэрэгт буруутган гуравдугаар сарын 19-ний өдөр баривчилжээ.
Тухайн үед Туркийн “Anadolu” агентлаг мэдээлэхдээ, түүнийг терроризмын хэргээр шалгаж байгаа гэсэн юм. Тодруулбал, тус улсад хориглосон Курдийн Ажилчны намыг дэмжсэн хэмээн буруутгажээ. Гуравдугаар сарын 23-ны өглөө түүнийг шүүхийн шийдвэрээр баривчилж, шоронд хорьсон байна. Туркийн Прокурорын газар нийт 100 орчим хүнийг баривчлах зөвшөөрөл олгосон байна. Тэдний дунд Истанбул хотын захиргааны албан тушаалтнууд байгаа юм. Мөн өдөр БНАН-аас Э. Имамоглуг 2028 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Туркт 1100 гаруй хүнийг баривчилжээ |
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
2026-03-13 13:05:05
Б.Орхонбаярын багш Т.Өсөх-Ирээдүй гавъяат дасгалжуулагч болно
2026-03-13 17:45:16
2026-03-13 17:03:50
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
Орон нутагт анх удаа байр авбал ₮15 саяын татварын хөнгөлөлт олгоно
2026-03-13 14:28:26
Маргааш, нөгөөдөр дулаарч, буцаад хүйтэрнэ
2026-03-13 13:50:21
2026-03-13 13:31:59
2026-03-13 13:10:49
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13
2026-03-12 17:11:10
2026-03-12 16:27:37
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47