Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн багт иргэн Г-ийн 4 ханатай гэр 03.24-ний өдрийн 13:10 цагийн орчимд хүчтэй шороон шуурга шуурсны улмаас нурж, дотор нь хүн дарагдсан тухай мэдээллийг мөн өдрийн 13:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь аврах бүлгийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагч очиход 4 ханатай гэр нурж, иргэн Г /51 настай, эмэгтэй/ гэр дотор дарагдсан байсныг гаргаж тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн. Иргэний биеийн байдал хэвийн.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багт байшингийн дээврийн хэсэг 03.24-ний өдрийн 16:00 цагийн орчимд хүчтэй шороон шуурга шуурсны улмаас нурсан тухай дуудлагыг 16:23 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой байдлын газрын 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход 80х80 метрийн хэмжээтэй 4 айлын нийтийн байрны дээврийн хэсэг хуурч унасан байсныг аюулгүй болгож, аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн.
Иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагуудаас өгч буй мэдээллийг авч цаг агаарын эрсдэлтэй тохиолдлын үед аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
| Гэр нь салхинд нурж, 51 настай эмэгтэй дарагджээ |
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23