Санхүүгийн зохицуулах хороо Хууль зүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран хилийн бүс дэх Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой зохицуулалтыг сайжруулах, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, даатгуулагч, хохирогчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор “Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх болон түр хугацаагаар орж ирж байгаа авто тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийг жолоочийн даатгалд хамруулах журам”-д өөрчлөлт оруулж, “Хилийн боомтод даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах компанийг сонгон шалгаруулах журам”-ыг хүчингүй болголоо.
Ингэснээр хилийн бүсэд зөвхөн нэг даатгалын зуучлагч компани ажиллах хязгаарлалтыг халж, сонгон шалгаруулалт зарлалгүйгээр тухайн боомтод ажиллахаар хүсэлт гаргасан аливаа даатгалын зуучлагч компани холбогдох хууль тогтоомжийн дагуу Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдсэнээс гадна, даатгагч, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах хүрээнд тухайн даатгалын зуучлагч компани нь хэд хэдэн даатгалын компанийг төлөөлөн ажиллах шаардлагыг тусган, холбогдох зохицуулалтыг бий болголоо.
Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх, түр хугацаагаар нэвтэрч байгаа гадаад улсын авто тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нарыг хилийн бүсэд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд бүрэн хамруулах нөхцөл бүрдэх, улмаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байх хугацаанд зам тээврийн осол гаргаж иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд хохирлыг нөхөн төлөх, хохирогчдын эрх ашиг хамгаалагдах ач холбогдолтой. Түүнчлэн энэхүү өөрчлөлтийн үр дүнд хилийн бүс, зурваст ажиллах зөвшөөрөл авах шат дамжлага болон төрийн оролцоо буурах, хилийн бүс дэх даатгалын хүртээмж нэмэгдэх зэргээр жолоочийн даатгалын хэрэгжилт сайжрах давуу талтай.
| Хилийн бүс дэх жолоочийн даатгалын журамд өөрчлөлт орууллаа |
Бага насны хүүхэд хүчиндсэн цагдаагийн хорих ялыг хэвээр үлдээлээ
2025-11-06 17:10:18
86 эмнэлэг ажил хаялтад нэгдэж, дахин тэвчихгүй шийдсэн гэдгээ илэрхийллээ
2025-11-06 16:43:01
Эрүүл мэндээ "инфлүүсерүүдээс" хамгаал
2025-11-06 15:26:29
Бага насны хүүхэд хүчиндсэн цагдаагийн хорих ялыг хэвээр үлдээлээ
2025-11-06 17:10:18
86 эмнэлэг ажил хаялтад нэгдэж, дахин тэвчихгүй шийдсэн гэдгээ илэрхийллээ
2025-11-06 16:43:01
2025-11-06 15:52:50
Эрүүл мэндээ "инфлүүсерүүдээс" хамгаал
2025-11-06 15:26:29
2025-11-06 15:24:16
2025-11-06 15:13:53
2025-11-06 14:30:24
00 цаас, хоол, үсний сэв суултууртаа хийдгээс болж, 36 цаг ус хязгаарлахаар боллоо
2025-11-06 14:18:19
2025-11-06 13:37:55
2025-11-06 13:08:58
Малаа дайруулсан малчид буруудаж өрөнд ордог хуулийг өөрчлөх төслийг хэлэлцэхээр боллоо
2025-11-06 12:23:09
2025-11-06 12:16:51
Малчин цэргийг дарамталж амиа хорлоход хүргэсэн ахлагчийг дахин шүүнэ
2025-11-06 12:10:50
2025-11-06 11:58:05
2025-11-06 11:16:35
Сэрэмжлүүлэг: Хуурамч дардастай 157 хайрцаг өндгийг устгаж, ₮20 саяар торголоо
2025-11-06 11:04:48
Нөхөртөө хулганы хор, уксус өгсөн эмэгтэйн ялыг бууруулж, 10 жил болголоо
2025-11-06 10:59:06
2025-11-06 10:57:52
Б.Сумъяа шүгэл биш бүрээ үлээлээ
2025-11-06 10:51:39
Г.Батсүх ахмадын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-06 10:33:07
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр Хамба лам сурагчдад айлдвар айлдана
2025-11-06 10:28:19
П.Батчулуун эмч ажилдаа орлоо
2025-11-06 10:20:54
2025-11-06 10:17:37
Өнгөрсөн шөнө замын ажил хийж байсан иргэнийг мөргөж, хөнөөгөөд зугатжээ
2025-11-06 10:14:39
Өнөө оройны 18 цагаас эхлэх их цасны аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-06 10:05:36
2025-11-06 09:46:54
2025-11-06 09:38:40
2025-11-06 09:29:50
2025-11-06 09:27:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-06 08:12:04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-06 08:11:03