Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтсийн шалгагч Б.Булгантамир, Л.Одончимэг нар жолоочийн биеийн байдал муудсан даруйд түргэн тусламж дуудан, эмч иртэл эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэн амийг нь аварсан байна.
Тодруулбал, энэ сарын 19-ний өдөр 16.20- 17.20 цагийн хооронд Офицеруудын ордны өмнөх буудалд Ч-65 чиглэлийн 19-058 гарааж дугаартай автобусны жолооч ажил үүргээ гүйцэтгэж яваад гэнэт бие нь муудахад шалгагч нар яаралтай арга хэмжээ авч, даралтыг нь буулган, эмч иртэл хөдөлгөөнгүй суулгажээ. Түргэн тусламж ирэн жолоочийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирсан байна.
| Хянагч эмэгтэйчүүд автобусны жолоочийн амийг аварчээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33