Сансарт есөн сар гаруйн турш гацсан АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ сансрын нисгэгч Барри “Бутч” Уилмор, Суни Уильямс нар мягмар гарагт эх Дэлхийдээ эргэн иржээ.

Тэд “SpaceX” компанийн сансрын хөлгөөр Олон улсын сансрын станцаас /ОУСС/ Дэлхий рүү 17 цагийн аялал хийж, мягмар гаргийн оройн 17:57 цагт Флоридагийн эргийн ойролцоо буусан байна. Хөлгийн багийнхныг эрүүл мэндийн үзлэгт оруулахаар Хьюстон хот дахь НАСА-гийн сансрын төвд хүргэх бөгөөд тэдэнтэй хамт Америкийн сансрын нисгэгч Ник Хейг, Оросын сансрын нисгэгч Александр Горбунов нар эргэн ирсэн юм.
Сансрын нисэгчид ОУСС-аас гарахын өмнө хамтран ажиллагсадтайгаа инээлдэн тэврэлдэж, зураг авахуулж байгаа нь шууд дамжуулсан бичлэгээс харагдаж байна. Дараа нь тэд сансрын нисгэгчийн хувцас, гутал, дуулгаа өмсөн сансрын хөлөгт суужээ. Хөлгийн дарга Н.Хейг “Crew-9” багийнхан гэртээ харьж байна, хүн төрөлхтний тусын тулд гаргаж буй олон улсын хүчин чармайлтын ачаар станц маань миний гэр орон боллоо" гэж хэллээ.
НАСА-гийн хоёр ахмад сансрын нисгэгч болон АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний чөлөөндөө гарсан туршин нисгэгч нар өнгөрсөн зургаадугаар сард “Boeing” компанийн “Starliner” сансрын хөлгөөр сансарт ниссэн юм. Тэд цөөн хэдэн хоногийн дотор үүрэг даалгавраа гүйцэтгэх ёстой байлаа. Гэтэл “Starliner”-ийн жолоодлогын системд доголдол гарсны улмаас тэдний буцаж ирэх хугацаа олон удаа хойшилсон бөгөөд тэднийг “SpaceX”-ийн хөлгөөр буцааж авчрахаар шийдвэрлэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сансрын нисгэгчдийг аль болох ойрын үед буцаан авчрахыг үүрэгдсэн бол Ерөнхийлөгч асан Жо Байден тэднийг улс төрийн шалтгаанаар ОУСС-д “гацааж орхисон” гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татаж байлаа.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Сансарт "гацсан" нисгэгчид эх Дэлхийдээ эргэн иржээ |
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
2026-03-13 13:05:05
Б.Орхонбаярын багш Т.Өсөх-Ирээдүй гавъяат дасгалжуулагч болно
2026-03-13 17:45:16
2026-03-13 17:03:50
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
Орон нутагт анх удаа байр авбал ₮15 саяын татварын хөнгөлөлт олгоно
2026-03-13 14:28:26
Маргааш, нөгөөдөр дулаарч, буцаад хүйтэрнэ
2026-03-13 13:50:21
2026-03-13 13:31:59
2026-03-13 13:10:49
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13
2026-03-12 17:11:10
2026-03-12 16:27:37
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47