Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг дээд лигийн тэмцээний хагас шигшээд өрсөлдөх дөрвөн багийн гурав нь тодорлоо.
Тодруулбал, хамгийн түрүүнд “Бишрэлт Металл” баг хагас шигшээд шалгарсан бөгөөд тэд хасагдах эхний шатанд “Завхан Бродерс”-ыг дөрвөн цувралд 4:0-ээр буулган авсан юм. Тэдэнтэй АПЭС, “Майнерс”-ын хожсон нь тоглоно. Тэгвэл нөгөө талд аваргаа хамгаалан тоглож буй “Хүлэгүүд”-ийн залуус Дархан хотоор овоглосон “Дархан Юнайтед”-ыг цувралд 4:1-ээр буулган авлаа.
Харин тэдэнтэй хагас шигшээд тоглох өрсөлдөгчөөр “Сэлэнгэ Бодонс” баг тодорсон. NBA-ын шилдэг тоглогч ДеМаркус Казинсыг эгнээндээ нэгтгэсэн “Бодонс” баг 2024-2025 оны улиралд аваргаар тодорч, Зүүн Азийн лигт тоглох том амбицтай яваа. Тэр зорилгоо биелүүлэхийн тулд “Хүлэгүүд”-ийг хожих даалгавартай тулгарч байна. Хагас шигшээ тоглолтын цуврал энэ сарын 22-ны бямба гарагт эхэлнэ.




Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Лигийн хагас шигшээд өрсөлдөх дөрвөн багийн гурав нь тодорлоо |
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23