Монголын баримт шалшах төвөөс дараах мэдээллийг гаргасан байна.
Өнгөрсөн шөнө буюу гуравдугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө бүтээлч медиа студи Ноорогийн хамт олон болох найман хүнийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас прокурорын зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүй шалгах ажиллагаа хэмээн саатуулан байцаасан ба “тус студиэс “Эрүүгийн хуулийн 19.9.1 дүгээр заалт буюу үндэсний эв нэгдлийг бусниулах заалтаар шалгасан” хэмээн Ноорогийн үүсгэн байгуулагч О.Уламсайхан Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын гадаа хийсэн мэдээлэлдээ дурдсан.
Ноорогийн хамт олон саатуулагдан байцаалтад орсон тухай мэдээлэл түгэхтэй зэрэгцээд тус студийг MCS компанитай хамааралтай хэмээн тус компани тролл баг ажиллуулсан гэж мэдээлсэн Facebook дэх 21 хаяг, пэйж түгээсэн байна.
Тухайлбал энэ үйл явдлын талаар мэдээлсэн Erennews.mn (архивлагдсан хувилбар) 03 дугаар сарын 18-ны өглөө 09:58-д “”Эм Си Эс”-ийн тролл баг “Ноорог креатив” компаниар халхавчилж үйл ажиллагаа явуулж байжээ” хэмээн мэдээлсэн байна. Уг мэдээнд “Өнгөрсөн шөнө хуулийнхан Ноорог.мн сайтад хойшлуулашгүй ажиллагаа явуулж мэдүүлэг тайлбар авч, зарим эд мөрийн баримтыг хурааж авсан гэх мэдээлэл өнөөдөр цацагдлаа. Тэгвэл тэд “Эм Си Эс” группээс санхүүжилт авч, “Ноорог креатив” гэх компаниар халхавч хийж цахим сүлжээнд троллын үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байна” гэжээ.
Энэхүү мэдээлэлд хэдийн баримт шалгалт хийн олон нийтэд мэдээлсэн ба Ноорог студи аливаа тролл баг ажлуулсан гэх баримт, нотолгоо байхгүй юм. Тодруулбал тус студийн өмгөөлөгч, Фиделитас Партнерс ХХН-ийн захирал Б.Наранцэцэг “Иргэнээс гарсан гомдлын дагуу сэжигтнээр мэдүүлэг авсан. Ямар нэг хэрэг бүртгэл одоогоор үүсээгүй байна… Урьд шөнө мэдүүлэг авахдаа 19.9.1-ээр гэж өөрсдөд нь мэдэгдсэн. Гомдол байгаа учраас зүйлчлэл тодорхойгүй… Тодорхой зүйл байхгүй болохоор хэрэг, мөрдөн шалгах үйл ажиллагаатай холбоотой ярих зүйл байхгүй…” гэж мэдээлсэн ба ЦЕГ болон прокуророос тэднийг тролл баг ажлуулсныг нотлон тогтоосон тухай мэдээлээгүй.
Ноорогийнхон саатуулагдсан тухай мэдээллийг түгээсэн хаягууд “MCS-ийн тролл баг” шалгагдаж буй тухай ижил тексттэй түүнчлэн тус компанийн лого болон захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалын зургийг ашигласан ойролцоо дүрслэл бүхий зургуудыг ашигласныг харж болно. Үүнд Үндэстэн Юмжаагийн Цэдэнбал, Нэхүүл Нам бус Залуусын Хөдөлгөөн, Үзэг.мн Бүү Март, Хатуу Мэдээ гэх мэт пэйжүүд ижил мэдээллийг түгээжээ.
Мөн дээрх ижил мэдээллийг нэгэн зэрэг түгээсэн хаягуудаас гадна өөр зураг ашиглан, ижил текст бүхий мэдээлэл түгээсэн хаягуудыг бид тогтоосон. Мэдээлэл түгээсэн хаягууд агуулгын хувьд зөрүүгүй боловч өөр өөр зураг ашиглан мэдээлэл түгээснийг харж болохоор байна. Мөн нэг талын мэдээллийг түлхүү хүргэж байгаа тул дэлгэрэнгүй судалгааг хүргэе.
Бидний онлайн эрэн сурвалжлагын явцад Facebook-т илэрсэн нийт 23 хаяг, пэйжийн постуудыг онлайн архивласан хувилбарын хамт дор жагсаалаа.
Эдгээр хаягаас пэйж болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын талаарх мэдээллийг нээлттэй мэдээллийн who.is хэрэглүүр, болон холбогдох дата сангаас харлаа.
2025 оны 03 дугаар сарын 18-ны байдлаар эцэслэн тогтоогдоогүй, цагдаагийн байгууллагаас баталж, нотлоогүй мэдээллийг түгээсэн хаягуудын талаар нээлттэй мэдээллийн эх сурвалж, дата сангаас нягтлахад ийм байна.
Эх сурвалж: Монголын баримт шалгах төв
| “Ноорогийнхон тролл баг ажиллуулсан” гэх зохион байгуулалттай хуурамч мэдээлэл түгээсэн хаягуудтай танилц |
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
2026-03-13 13:05:05
Б.Орхонбаярын багш Т.Өсөх-Ирээдүй гавъяат дасгалжуулагч болно
2026-03-13 17:45:16
2026-03-13 17:03:50
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
Орон нутагт анх удаа байр авбал ₮15 саяын татварын хөнгөлөлт олгоно
2026-03-13 14:28:26
Маргааш, нөгөөдөр дулаарч, буцаад хүйтэрнэ
2026-03-13 13:50:21
2026-03-13 13:31:59
2026-03-13 13:10:49
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13
2026-03-12 17:11:10
2026-03-12 16:27:37
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47