"Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв" НҮТББ-аас "Ноорог" хуудсын албан оффист нэгжлэг хийж, компьютер, хард тоног төхөөрөмж болон ажилтнуудын гар утсыг хураан авсан үйлдлийг эсэргүүцэж мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд, Гуравдугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хойшлуулашгүй тохиолдол үүссэн гэж Ноорог хуудсын албан оффист нэгжлэг хийж, компьютер, хард тоног төхөөрөмж болон ажилтнуудын гар утсыг хураан авсан байна. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөөс татгалзсан 8 ажилтныг шөнийн 22:00 цагаас 07:00 цаг хүртэл саатуулжээ.
Юуны өмнө Ноорог хуудас нь сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, нийтийн эрх ашгийн төлөө дөрөв дэх засаглалын үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байгаа залуу редакц билээ.Олон нийтэд ил болсон мэдээллээр Ноорог редакцыг Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан Үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэрэгт сэжиглэж, ийнхүү хойшлуулашгүй ажиллагаа явуулсан байна.
Үндэсний эв нэгдлийг хэвлэлийн эрх чөлөөг боомилох зорилгоор урвуулан ашиглаж байгаад Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв НҮТББ харамсаж байгаагаа илэрхийлж, хүний эрхийг дээдэлдэг ардчилсан Монгол Улсад байж болохгүй үйлдэл гэж үзэж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.
НҮБ-ын Хүний эрхийн хорооны 34-р ерөнхий тайлбар буюу Үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тайлбарт, “Хэвлэл мэдээллийн байгууллага, хэвлэлийн газар, сэтгүүлчдийг гагцхүү засгийн газар, түүний хэрэгжүүлж буй ул стөр, нийгмийн дэглэм, бодлогыг шүүмжилсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үзэл бодол илэрхийлэх эрх чөлөөнд тавих зайлшгүй хязгаарлалт хэрхэвч биш юм” гэж дурдсан байдаг.
Одоогоор Ноорог редакцын ажлын тоног төхөөрөмжүүдийг хураан авсан байгаа бөгөөд тэд ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна. Цаашлаад ажлын бус цагаар ийнхүү байцаалт явуулах нь хэвлэл мэдээллийг залхаан цээрлүүлэх шинж чанартай байх тул сүүлийн үед Монголд түгээмэл ажиглагдах болсон энэ арга барилыг эсэргүүцэж байгаагаа албан ёсоор илэрхийлж байна.
Ноорог редакц нь нийтийн эрх ашгийн төлөөх сэтгүүл зүйн үүргээ гүйцэтгэх хүрээнд сонгуулийн үеийг баримтжуулсан “18 хоног” баримтат нэвтрүүлгээ удалгүй түгээхээр бэлтгэн ажиллаж байсан юм.
Хэвлэл мэдээллийг дэмжих, хараат бус байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай байгууллага Ноорог редакцын ажлын тоног төхөөрөмжийг нэн яаралтай бүрэн бүтэн буцаан өгч, тэднийг бие даасан сэтгүүл зүйн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжоор хангахыг шаардаж байна гэжээ.
| Үндэсний эв нэгдлийг хэвлэлийн эрх чөлөөг боомилох зорилгоор урвуулан ашиглаж байгааг эсэргүүцэж, мэдэгдэл гаргалаа |
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
2026-03-13 13:05:05
2026-03-13 17:03:50
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
Орон нутагт анх удаа байр авбал ₮15 саяын татварын хөнгөлөлт олгоно
2026-03-13 14:28:26
Маргааш, нөгөөдөр дулаарч, буцаад хүйтэрнэ
2026-03-13 13:50:21
2026-03-13 13:31:59
2026-03-13 13:10:49
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13
2026-03-12 17:11:10
2026-03-12 16:27:37
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47