Ноорог.мн сайтад өнгөрсөн шөнө /2025.03.18/ хойшлуулшгүй ажиллагаа хийж ажлын хэрэгсэл, хард, утас гэх мэт зүйлсийг хурааж 22:00 цагаас өглөөний 05:00 хүртэл мэдүүлэг авчээ.
Тус сайт үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учирсан тул өнөөдөр 12:30 цагт Цагдаагийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн гадна хэвлэлийн бага хурал зарласан байна. Ноорог.мн сайтын сэтгүүлч энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Монгол Улсад иргэнээ шөнө оройн цагаар баривчилдаг, эд хөрөнгө, өмчид нь дураараа халдаж хурааж авч, нэгждэг, гэнэт цагдаж, олон цагаар мэдүүлэг авдаг энэ завхрал бүр хэвийн үзэгдэл боллоо. Ноорог сайтад өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж ажлын хэрэгсэл, хард, утас гэх мэт зүйлсийг хурааж өчигдөр оройн 10 цагаас өнөөдөр өглөөний 5 цаг хүртэл мэдүүлэг авлаа" хэмээн бичсэн байна.
Бид уг асуудлын талаар эргэн мэдээлэх болно.
| Ноорог.мн сайтад хойшлуулшгүй ажиллагаа явуулж, зарим эд зүйлсийг нь хураан авчээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33