Прокурорын байгууллага 2025 оны 03 дугаар сарын 10-наас 14-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 50153, мөрдөн байцаалтын 2892 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 253 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 115, Өмчлөх эрхийн эсрэг 63, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 51, Авлига, албан тушаалын 6, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг болон Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх 1 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Д.Б нь ашиг сонирхлын үүднээс бусдын орон сууцны эд хөрөнгийн барьцааны гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлж өгсний хариуд хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн албан тушаалтан Г.О нь байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллах, өөртөө давуу байдал бий болгох үүднээс худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдалгүй гэрчилгээ гаргуулан авч, бусдад хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
- Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн албан тушаалтан И.М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, багш нарын ажилласан цаг дээр илүү цаг нэмж бичин, цалингаас илүү цагийн орлогыг өөрийн дансаар шилжүүлэн авсан, шилжсэн сурагчдын сургалтын төлбөрийг өөрийн дансанд шилжүүлэн авч, өөртөө давуу байдлыг бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
- Иргэн Ц.У нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй хэргийн шүүгдэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өөрт холбогдох хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлэх ашиг сонирхлын үүднээс шүүгч, шүүгчийн туслахад хахууль өгөхийг санал болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
| Багш нарынхаа цалинг илүү бичиж хувьдаа завшдаг байжээ |
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
2026-03-13 13:05:05
2026-03-13 17:03:50
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
Орон нутагт анх удаа байр авбал ₮15 саяын татварын хөнгөлөлт олгоно
2026-03-13 14:28:26
Маргааш, нөгөөдөр дулаарч, буцаад хүйтэрнэ
2026-03-13 13:50:21
2026-03-13 13:31:59
2026-03-13 13:10:49
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13
2026-03-12 17:11:10
2026-03-12 16:27:37
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47