Хойд Македоны Кокани хотод байрлах "Pulse" нэртэй шөнийн цэнгээний газарт Ням гаригийн үүрээр гал гарснаар 59 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархаджээ. Амиа алдагсдын гурав нь, шархадсан хүмүүсийн 20 гаруй нь насанд хүрээгүй байжээ.
Тус шөнийн цэнгээний газар нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байсныг Хойд Македоны Дотоод хэргийн яамны сайд Панс Тосковский мэдэгдлээ. Үйл ажиллагаа эрхлэх хууль бус зөвшөөрлийг Эдийн засгийн яамнаас олгосон байна. Тиймээс буруутай этгээдүүд нь аль байгууллагын, ямар түвшний, ямар намын хэн ч байсан хариуцлагаа хүлээх болно гэдгийг ерөнхий сайд Христижан Микоски хэллээ.
Амьд хөгжмийн тоглолт үзэхээр тухайн шөнө 500 орчим хүн тэнд цугласан байсан. Хамтлаг ид тоглолтоо толилуулж байх үед гал түймэр дээврийн хэсгээс гарч эхэлсэн байна. Гэвч тэндээс гарах цорын ганц гарц байсан руу нь олон зуун хүн шахцалдан дайрч, ихэнх нь гарч чадалгүй гацсанаар Хойд Македоны түүхэнд сүүлийн жилүүдэд гараагүй эмгэнэлт явдал болов.
Эрх баригчид энэ хэрэгтэй холбоотойгоор засгийн газрын албан тушаалтан, шөнийн цэнгээний газрын менежер, хамтлагийн гишүүд, цэнгээний газрын эзний хүү зэрэг 20 орчим хүнийг баривчлаад байна.
Эмгэнэлт явдал болсон тул Хойд Македон даяар долоо хоногийн гашуудал зарлав. Түүнчлэн Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен, Ромын пап Франциск тэргүүтэй дэлхийн удирдагчид эмгэнэл илэрхийлж байна.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
| Хойд Македоны шөнийн клубт гал гарч, 59 хүн нас барав |
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18
МУГТ Б.Ууганхүү Монголын Үндэсний Паралимын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо
2026-05-06 21:12:17
2026-05-06 16:47:28
2026-05-06 16:36:32
2026-05-06 16:19:51
Зургаадугаар сард цаг агаар ямар байх вэ
2026-05-06 15:17:57
2026-05-06 15:00:28
2026-05-06 14:41:41
E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангаас сэрэмжлээрэй
2026-05-06 14:20:03
Байшин нь шатсан иргэн: Би ₮580 мянгаар мах авч, хөргөгчиндөө хийсэн байсан
2026-05-06 12:47:15
Харвааны морьдыг нядалсан хэргийг үнэлгээ эргэлзээтэй, эд мөрийн баримт дутуу шалтгаанаар буцаалаа
2026-05-06 12:36:06
2026-05-06 10:31:25
2026-05-06 10:12:16
2026-05-06 09:57:03
2026-05-06 09:40:36
2026-05-06 09:37:26
2026-05-06 09:29:41
2026-05-06 07:10:00
2026-05-06 07:00:00