БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг дэмжигч, эсэргүүцэгчдийн жагсаал Сөүл хотод боллоо.
Тодруулбал, Тус улсын Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн огцролттой холбоотой эцсийн шийдвэрээ удахгүй гаргах гэж буйтай холбогдуулан гуравдугаар сарын 15-ны бямба гарагт Сөүл хотын төвд Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг дэмжсэн болон эсэргүүцсэн иргэд нэлээд өргөн хүрээтэй жагсаалууд зохион байгуулсан байна.
Юн Сок Ёолыг эсэргүүцэгч “Candle Move” иргэний хөдөлгөөн Үндсэн хуулийн цэцийн ойролцоо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Ардчилсан намын 100 гаруй гишүүн оролцсон томоохон жагсаал Гванхвамүн талбайд үргэлжилж, Үндэсний Ассамблейгаас жагсаалын талбай хүртэл алхсан байна. Жагсаалд Солонгосын үйлдвэрчний эвлэлийн холбоо (KCTU) мөн эсэргүүцлийн жагсаалд оролцож, цагдаагийн тооцоогоор 20 мянга орчим хүн цугларчээ.
Юн Сок Ёолыг дэмжигчид Гванхвамүн талбайд 35 мянга гаруй хүн цугларч, Ерөнхийлөгчийг даруй эргүүлэн томилохыг шаардан, Солонгосын далбаа болон АНУ-ын төрийн далбааг мандуулжээ. "Солонгосыг аврах" консерватив христийн хөдөлгөөн Үндэсний Ассамблейн ойролцоо залбирлын арга хэмжээ зохион байгуулж, 3,500 гаруй хүн оролцсон бөгөөд зарим дэмжигчид Үндсэн хуулийн цэцийн байрны өмнө жагсаж, эсэргүүцэгчидтэй үл ялиг мөргөлдөөн үүсгэсэн аж.
| БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолыг дэмжигч болон эсэргүүцэгч олон мянган иргэдийн жагсаал Сөүл хотод боллоо |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23