Монгол Улс дэлхийд элэгний хорт хавдрын нас баралтаар тэргүүлдэг ч, өмнө нь элэг шилжүүлэн суулгах боломжгүй байсан тул өвчтөнүүдээ гадаадад эмчлүүлэхээс өөр аргагүй байв. Гэвч Солонгосын эмч нарын дэмжлэгтэйгээр 300 гаруй хүний амийг аврах элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай гүйцэтгэсэн талаар БНСУ-ын хэвлэлд мэдээлжээ.
Тодруулбал, 15 жилийн хамтын ажиллагааны үр дүнд Сөүлийн Асан эмнэлэг Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу 2009 оноос хойш Улаанбаатар хотын нэгдүгээр төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах технологийг зааж сургаж ирсэн бөгөөд 2024 оны 3-р сарын 13-нд тус эмнэлэг 300 дахь амжилттай мэс заслаа хийж, элэг шилжүүлэн суулгах бүрэн бие даасан чадавхтай болжээ.
Улмаар 2024 оны хоёрдугаар сарын 22-нд Нэгдүгээр төв эмнэлэг анх удаа донорын элгийг дурангийн аргаар тайрч авах хүнд мэс заслыг амжилттай гүйцэтгэсэн байна. Сөүлийн Асан эмнэлэг нь 2010 оноос эхлэн 192 монгол эмч, сувилагчийг Солонгост дадлагажуулсан бол 2011 оноос хойш 19 удаа 214 Солонгос эмчийг Монголд илгээж, хамтарсан мэс засал хийж, эмнэлгийн систмийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулжээ. Энэ бүх ажлын үр дүнд Монгол Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь одоо бусад эмнэлгүүдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслын арга технологийг зааж чадах түвшинд хүрсэн гэжээ.
Эх сурвалж: The JoongAng
| БНСУ-ын эмч нар Монголд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай нутагшуулж, 300 гаруй хүний амийг аварчээ |
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
"Хүннү Эйр", "Аэромонголиа", "Изинис Эйрвэйз" ХХК-иудад үзүүлдэг нисэх буудлын төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлаж болзошгүй
2026-07-03 13:44:48
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
2026-07-03 13:06:06
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23