Өнөөдөр хаврын тэргүүн сарын шинийн 15-ны морь өдөр.
Шинийн 15-ны өдөр үйлдсэн буян түм, живаагаар арвиждаг хэмээн Монголчууд үздэг. Шинийн 15-ны өдрийг билэгт сайн өдөр хэмээн үздэг учир нь Бурхан багш 57 сүүдэртэйдээ Жайна шашны тэрсүүдийн зургаан багшид 15 хоногийн турш рид хувилгаанаа үзүүлэн төгс ялан дийлсэн гэдэг. Өнөөдөр “Говийн Лха” тахилга хурлыг монгол хэлээр хурна. МБШТ- Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламын уриалга дагуу Жанрайсиг дацангийн лам хуврагууд “Говийн Лха” тахилга хурлыг монгол хэлээр хурах бөгөөд төв гандангийн Жанрайсиг дацанд 3 сарын 14- ны өдрийн 12:00 цагт эхэлнэ.
Харин "Мамба дацан" хийдэд Сандуйн жүд хурна. Энэ нь нууц хураангуй дамжлага гэсэн утгатай бөгөөд хуралд даган баясч, хуруулснаар амьд хүмүүнд нас, буян, алдар сууг хайрладаг, цаг бусын үхэл, өвчин адыг зайлуулдаг бол нас нөхцсөнд хойтын мөрийг дээш татагч увидастай билээ. Сандуйн жүд уншсан ламын салхин доогуур нь гарахад гурван муу заяанд унахгүй, хилэнц нүгэл нь арилдаг. Монголчууд нь Сандуйн жүд судрыг тахиж дээдлэн шүтэж ирсэн бөгөөд элс үлээж адис жинлав хүртээгээд ажил төрөл бүтээх, машин унаандаа цацан осол бүгдийг зайлуулж, энэ ба хойтын буянд зориулж өргөдөг. Сандуйн жүд судрыг биедээ авч явсан, бичсэн, бичүүлсэн, тахисны буянаар тэр хүмүүнтэй барилдлага бүхий хүмүүсийн нүгэл нимгэрдэг. Мөн амьд хүнд элдэв муу ёр үзэгдэх, муу зөн совин татах, нас нөхчсөн хүмүүсийн хувьд элдэв өлзий бус ёр тэмдэг гарвал даруй Сандуйн жүд уншиж засдаг ёс эрт дээрээс уламжилсан нь бий.
| Өнөөдөр үйлдсэн буян түм живаагаар арвиждаг шинийн 15 |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг эцэслэн батална
2026-07-03 10:37:54
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23