Хойд тэнгис дэх Их Британийн зүүн эрэгт нефть тээвэрлэгч хөлөг онгоц ачааны хөлөг онгоцтой мөргөлдсөн тухай тус улсын эргийн хамгаалалтын алба мэдээлжээ.
Уг осол Халл хотоос зүүн зүгт орших Зүүн Йоркшир эргийн ойролцоо даваа гарагт орон нутгийн цагаар өглөөний 9.48 цагт гарсан байна. Хөлөг онгоцууд мөргөлдсөний дараа их хэмжээний гал гарчээ.
Далайн замын хөдөлгөөнийг хянадаг “MarineTraffic” албанаас мэдээлснээр, нефть тээвэрлэгч хөлөг онгоц нь АНУ-ын далбаан дор тээвэр хийдэг “Stena Immaculate” хөлөг онгоц, харин ачааны хөлөг онгоц нь Португалын далбаан дор чингэлэг тээвэрлэдэг “Solong” хөлөг онгоц ажээ. 183 м урт "Stena Immaculate" хөлөг онгоц Грекийн Айи-Теодори боомтоос Английн эрэгт ирээд зогсож байсан бол 140 м урт "Solong" Шотландын Грейнжмут боомтоос Нидерландын Роттердамыг чиглэн явж байжээ.
Хөлөг онгоцууд мөргөлдсөний улмаас 32 хүн гэмтэж бэртсэн байна. Шатаж буй хөлөг онгоцуудаас багийн гишүүдийг аварч, Гримсби-Ист боомтод хүргэжээ. Их Британийн эргийн хамгаалалтын алба ослын уршгийг арилгах арга хэмжээг авч байна.
Ослын газар руу аврах завь, нисдэг тэргүүд, гал унтраах техник хэрэгслээр тоноглогдсон нисэх онгоцууд болон ойролцоо явж байсан хөлөг онгоцуудыг илгээсэн байна. "Sky News" сувгаар мэдээлснээр, Америкийн нефть тээвэрлэгч хөлөг онгоцыг цэргийн зориулалтаар нисэх онгоцны түлш тээвэрлэхэд ашиглаж байсан байж магадгүй. Түлш асгарснаар байгаль орчныг ихээхэн бохирдуулж болзошгүй гэж шинжээчид анхааруулж байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Их Британид нефть тээвэрлэгч хөлөг онгоц ачааны хөлөг онгоцтой мөргөлджээ |
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18
МУГТ Б.Ууганхүү Монголын Үндэсний Паралимын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо
2026-05-06 21:12:17
2026-05-06 16:47:28
2026-05-06 16:36:32
2026-05-06 16:19:51
Зургаадугаар сард цаг агаар ямар байх вэ
2026-05-06 15:17:57
2026-05-06 15:00:28
2026-05-06 14:41:41
E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангаас сэрэмжлээрэй
2026-05-06 14:20:03
Байшин нь шатсан иргэн: Би ₮580 мянгаар мах авч, хөргөгчиндөө хийсэн байсан
2026-05-06 12:47:15
Харвааны морьдыг нядалсан хэргийг үнэлгээ эргэлзээтэй, эд мөрийн баримт дутуу шалтгаанаар буцаалаа
2026-05-06 12:36:06
2026-05-06 10:31:25
2026-05-06 10:12:16
2026-05-06 09:57:03
2026-05-06 09:40:36
2026-05-06 09:37:26
2026-05-06 09:29:41
2026-05-06 07:10:00
2026-05-06 07:00:00