Гэр бүлийн аз жаргалыг “хүүхэд” гэлцдэг. Тэдний гэнэн цайлган зан, тунгалаг нүд, өхөөрдөм хөөрхөн инээдийг юутай ч зүйрлэшгүй. Гэвч томчууд бидний хайнга зан, цаг завгүй амьдралын хэв маягийн хохирогч нь хүүхэд болсоор байна.
Тухайлбал, Энэ оны 03 дугаар сарын 07-ны өдөр бага насны хүүхэд хахаж нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар ааруул идэж байгаад хахаж нас барсан байж болзошгүй байна.
Иймд иргэд, эцэг эх, асран хамгаалагч Та бүхэн бага насны хүүхдийг хүүхдээр харуулахгүй байх, ганцааранг нь үлдээхгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, хайртай үрсээ хамгаална гэж ЦЕГ-аас мэдээллээ.
| Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхэд аарууланд хахаж, нас барлаа |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33