Хятад болон Хятадын Коммунист Намд (ХКН) үнэнч гэдгээ тангарагласан цэргийн албан хаагчдыг шийтгэх тухай хуулийн төслийг Тайванийн Батлан хамгаалах яам танилцуулахаар төлөвлөж байгаа тухай “Taipei Times” сонинд мэдээлжээ.
Энэхүү шийдвэр нь Хятадын талд тагнуул хийсэн гэх хэрэгт холбогдсон цэргүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотой аж.
Хуулийн төсөлд зааснаар "үг, үйлдэл, мэдэгдэл, гэрэл зураг, дүрс бичлэг болон бусад аргаар" Хятад болон ХКН-д үнэнч байхаа илэрхийлсэн цэргийн алба хаагчдад нэгээс долоон жил хүртэл хорих ял оноох ажээ.
Хятадын талд тагнуул хийсэн хэрэгт холбогдсон хүмүүсийн тоо 2023 онд 48 байсан бол 2024 онд огцом нэмэгдэж 64 болсон тухай Тайванийн Үндэсний аюулгүй байдлын товчоо нэгдүгээр сард мэдээлжээ. Ийм хэрэгт ихэвчлэн чөлөөндөө гарсан болон одоо алба хашиж байгаа цэргүүд холбогдож байгаа бөгөөд 2024 онд чөлөөндөө гарсан 15, үүргээ гүйцэтгэж буй 28 цэрэг шийтгэл хүлээсэн байна.
Тайванийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, ихэнх тохиолдолд цэргийн алба хаагчдыг Бээжингийн талтай хамтран ажиллуулахын тулд "мөнгө, мөрийтэй тоглоомоор урхидаж”, Хятад улсад үнэнч гэдгээ баталсан баримт бичигт гарын үсэг зурах эсвэл үнэнч байдлаа илэрхийлсэн дүрс бичлэг хийх санал тавьжээ.
Дээрх хуулийн төсөлд тусгаснаар, ийм төрлийн үнэнч байдлын баталгааг одоо гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх ажээ. Хууль эрхзүйн бүх процесс дууссаны дараа уг хуулийн төслийг Гүйцэтгэх юаньд өргөн барина гэж Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.
| Хятадын талд тагнуул хийсэн цэргүүдийн тоо нэмэгджээ |
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
2026-03-13 13:05:05
Бүлэглэн зодолдсон хүүхдүүдийн хэргийг ₮100 мянгаар торгож шийдвэрлэжээ
2026-03-13 15:32:41
2026-03-13 14:51:50
Орон нутагт анх удаа байр авбал ₮15 саяын татварын хөнгөлөлт олгоно
2026-03-13 14:28:26
Маргааш, нөгөөдөр дулаарч, буцаад хүйтэрнэ
2026-03-13 13:50:21
2026-03-13 13:31:59
2026-03-13 13:10:49
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13
2026-03-12 17:11:10
2026-03-12 16:27:37
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47