Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар автобусын жолооч нар сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. Тэрбээр "Жил гаруйн өмнө нийтийн тээврийн жолооч нарын цалинг нэмэхдээ иргэдэд соёлтой, тухтай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхийг зорьсон. Автобуснуудыг ч үе шаттай шинэчилсэн. Үүний ард мэдээж өндөр санхүүжилт яригдана. Харамсалтай нь, бидний төлөвлөсөн үр дүн хараахан гарахгүй л байна. Наад зах нь орлого нь өдрөөс өдөрт буурч байна. Уг нь баазууд ашигтай ажиллаж, тэр хэмжээгээрээ өөрсдөө орлогоо захиран зарцуулах учиртай. Ингэж байж дан ганц жолооч гэлтгүй инженер, техникийн ажилтнуудын цалинг жигдрүүлнэ. Ер нь хамгийн өндөр зэрэгтэй гагнуурчин, инженер 1 сая гаруй төгрөгийн цалин авч байхад автобусны жолооч 5-6 сая төгрөгийн цалин авч байна. Гэвч орлогыг бэлнээр авдаг, түүнийг хувьдаа завшдаг, эцсийн зогсоолд очиж ажлын цагийг цалгардуулдаг гээд зөрчил дутагдал олон гаргаж байна. Тиймээс цаашид санхүүгийн тогтолцоог бүрэн өөрчилж, үр дүнд суурилсан KPI үзүүлэлтээр үр дүнг нь хэмжинэ. Мөн хүний нөөц бүрдүүлэлтэд анхаарч, чадварлаг залуусаар баг бүрдүүлнэ" гэлээ.
| Автобусны жолооч нар орлогыг бэлнээр аваад байгаа тул санхүүгийн тогтолцоог бүрэн өөрчилнө |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23