Сэрэмжлүүлэг: Нэг хоногт ахуйн 20, ой хээрийн 11 түймэр гарчээ 

ОБЕГ-аас мэдээлдэг 24 цагт бүртгэгдсэн мэдээллээс харахад гал түймрийн тохиолдол огцом нэмэгджээ. 

Гал түймэр: 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 11:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн эзэмшлийн 2 метр хашаа шатаж, малын бууц шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Галшар сумын Баянбадрал 3 дугаар баг “Хөөвөр” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 100 км, аймгийн төвөөс урд зүгт 50 км/ иргэн О-ийн эзэмшлийн зөөврийн сууцанд гал гарч байна гэсэн дуудлагыг 10:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн  эзэмшлийн 4х6 хэмжээтэй зөөврийн сууц, малын бууц шатаж байсныг ажиллаж унтраасан.

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн "Хонхор нуур" гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 70 км, сумын төвөөс баруун урд зүгт 55 км, Дашинчилэн сумын төвөөс хойд зүгт 18 км/ иргэн Р-ийн хаваржаа шатаж байна дуудлагыг 12:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дашинчилэн сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход 10x15 метрийн хэмжээтэй хаваржаа, 10 боодол өвс шатаж байсныг ажиллан унтраасан.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз 5 дугаар багт малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 12:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь 53 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн 4х3 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 4х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 32 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 8х16 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, яндангийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 4 дүгээр багт нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 14:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход нүүрсний хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Айраг сумын Цагаандөрвөлж 4 дүгээр багт хураалттай мод шатаж байна дуудлагыг 14:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 23 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багт зэрэгцээ барьсан 2 айлын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 15:15 цагт хүлээн авсан. Увс аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 6 ханатай гэр, иргэн О-гийн 8 ханатай гэрийн бүрээс хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 5 дугаар “Дивиз” хорооллын задгайд нүүрс, хөрзөн шатаж байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 15:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход нүүрсний хог, хөрзөн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багт айлын хашаанд утаа гарч байна гэсэн дуудлагыг 16:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 4 тонн задгай өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн задгайд /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, сумын төвөөс урд зүгт 10 км/ малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 03.09-ний өдрийн 16:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход 20х70 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Өвөр-Угтаал багт хашаанд модон саравч шатаж байна гэсэн дуудлагыг 17:14 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Г-гийн эзэмшлийн эзэнгүй хашаанд 2х2 метрийн хэмжээтэй модон саравч шатаж байсныг ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Уулзвар 5 дугаар баг “Цагаан худаг“ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км/ малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 17:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход 50х34 метрийн хэмжээтэй малын бууц, 8х10 метрийн хэмжээтэй дэрс шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 19:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Sonata-6” загварын суудлын автомашины багажийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Увс аймгийн Зүүнхангай сумын Хайрхан 4 дүгээр багийн Зам гудамжны 621 тоот /Увс аймгийн төвөөс зүүн зүгт 380 км/, Завхан аймгийн Тэс сумаас баруун урд зүгт 45 км/ иргэн Э-гийн эзэмшлийн хашаа, байшин шатаж байна гэсэн дуудлагыг 21:07 цагт хүлээн авсан. Увс аймгийн Онцгой байдлын газар, Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь 57 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэдийг очиход иргэн Э-гийн 7х7 хэмжээтэй байшин, 8 тонн өвс,  4х3  хэмжээтэй амбаар, иргэн Б-гийн 7х6  хэмжээтэй байшин, 30 метр хашаа, иргэн Б-гийн 2х3 хэмжээтэй халуун усны цэг, 3х4 м хэмжээтэй хашаа тус тус  шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд байшин шатаж гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 00:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн 1.5х2 хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 04:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 38 дугаар ангийн алба хаагчдыг очиход "Land Cruiser" загварын суудлын автомашины хөдөлгүүр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 30 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05:55 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 10х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр: 

Дорнод аймгийн Дашбалбар сумын Сэвсүүлжараахай 1 дүгээр баг "Саяг" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км, сумын төвөөс баруун зүгт 28 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 16:50 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийн ажилчид ажиллаж 18:20 цагт түймрийг унтраасан. Урьдчилсан байдлаар  гал түймэрт урт нь 100 метр, өргөн нь 50 метр, нийт 50 га талбай өртсөн.

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай 1 дүгээр багийн задгай. /аймгийн төвөөс зүүн зүгт 50 км, сумын төвөөс зүүн зүгт 1 км/ хогийн цэгээс түймэр алдсан тухай дуудлагыг 17:10 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийн ажилчид, орон нутгийн иргэд ажиллаж унтраасан. Урьдчилсан байдлаар гал түймэрт урт 5 км, өргөн 500 метр нийт 250 га талбай өртсөн.

Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай баг “Бухын шуудуй” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 175 км, сумын төвөөс зүүн урд 35 зүгт км/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 14:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан сум болон орон нутгийн иргэд ажиллаж цурманд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар нийт 25 га талбай өртөж шатсан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 5 дугаар баг "Дэхт" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 15 км/ хогийн цэгээс түймэр алдсан гэсэн дуудлагыг 14:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, аймгийн “Чойбалсан хөгжил”-ийн ОНӨААТҮГазрын ажилчид ажиллаж унтраасан. Урьдчилсан байдлаар түймрийн урт 11 км, өргөн 3 км, нийт 3300 га талбай өртсөн.

Сүхбаатар аймгийн Асгат сумын Өлзийт 1 дүгээр багийн “Дэл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс зүүн зүгт 7 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 13:18 цагт хүлээн хүлээн авсан. Сүхбаатар, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байна.

Хэнтий аймгийн Батширээт сумын Барх 2 дугаар баг “Билэгтийн ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 30 км, аймгийн төвөөс хойд зүгт 215 км/ ойд их хэмжээний утаа гарч байна гэсэн дуудлага 14:10 цагт хүлээн авсан. Тус сумын Хан-Хэнтий цогцолбор газрын, Байгаль орчны улсын байцаагчаар ахлуулсан ажилчид цурманд оруулсан. Урьдчилсан байдлаар 200 га талбай өртсөн.

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр 3 дугаар багийн “Хув хутаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 155 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 13:15 цагт хүлээн авсан. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймрийн 125 га талбай өртсөн.

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Баянгол багийн 1 дүгээр багийн "Салхит" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 70 км, сумын төвөөс урд зүгт 60 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Цагаан-Овоо сумын Мэргэжлийн анги, орон нутгийн иргэд, Сэргэлэн сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймрийн урт 30 км, өргөн 5 км, нийт 15000 га талбай өртсөн.

Дорнод аймгийн Булган сумын Өндөрхошуу 1 дүгээр баг задгайд /аймгийн төвөөс баруун зүгт 50 км, сумын төвөөс урд зүгт 200 м/ хогийн цэгээс түймэр алдсан тухай дуудлагыг 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн ажилчид түймрийг унтраасан. Урьдчилсан байдлаар түймрийн урт 4 км, өргөн 200 метр, нийт 80 га талбай өртсөн.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Уртын адаг 3 дугаар багийн "Дардан" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд 140 км, сумын төвөөс баруун урд зүгт 60 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь 53 дугаар ангийн алба хаагчид, Мэргэжлийн ангийн ажилчид цурманд оруулан, түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймрийн урт 50 метр, өргөн 50 метр, нийт 25 га талбай өртсөн.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор багийн "Хөх нүдэн" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 13:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын ЭХАС, 47 дугаар анги, 15 дугаар анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халх гол сум дахь 62 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, 52 дугаар анги, ХЦ-ийн 146 дугаар ангийн алба хаагчид унтраахаар ажиллаж байна.

Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн “Наран уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 120 км, сумын төвөөс баруун урд зүгт 19 км/ 03.09-ний өдрийн 20:12:20 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 20:21 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад чичирхийлэл сумын төвд бага зэрэг мэдрэгдсэн. Сайхан сумын Тамгын газар, Архангай аймгийн Хайрхан сумын ЗДТГ-аас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.


Сэрэмжлүүлэг: Нэг хоногт ахуйн 20, ой хээрийн 11 түймэр гарчээ 
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ