Английн Лондон хотод Палестины далбаа барьсан нэгэн иргэн "Вестминстер"-ийн ордны цагтай цамхаг руу авирч, түүнийг 16 цагийн дараа цамхгаас буулгасан хэрэг өчигдөр /2025.03.09/ гарсан байна.
“The Independent” сонины мэдээлснээр, "Палестины далбаа барьсан иргэнтэй аврагчид галын өргөгч дээрээс гурван удаа хэлэлцээр хийж, түүнийг буухыг хүссэн ч тэрээр татгалзаж, ойртож очвол бүр өндөрт гарна гэж сүрдүүлсэн" байна. Палестины далбаатай иргэн бямба гараг /2025.03.08/-ийн өглөө 07.00 цагийн орчимд Вестминстер"-ийн ордны цагтай цамхагт авирч, шөнө дундын үед түүний буулгаж, дараа нь баривчилсан байна.
Тус үйл явдлаас болж "Вестминстер"-ийн гүүр хаагдаж, Английн парламентын ордонд хийх байсан бүх аялал цуцлагджээ. Харин энэ үеэр "Вестминстер"-ийн цамхагийн орчимд хэсэг хүмүүс цугларч, “Чөлөөт Палестин”, “Чи бол баатар” гэх мэт уриа лоозон барьсан байжээ. Энэхүү хэрэг явдал нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Газын зурвасаас палестинчуудыг түр нүүлгэн шилжүүлнэ гэж мэдэгдсэнтэй холбоотой байж магадгүй байгаа аж.
Эх сурвалж: BBC




| Лондон хотын цагтай цамхагт Палестины далбаа барьсан иргэн 16 цаг саатсан хэрэг гарчээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33