Хууль сахиулах чиг үүрэгтэй цагдаагийн алба хаагчид бүлэглэн залилангийн гэмт хэрэг үйлдэж, их хэмжээний ашиг олсон хэрэг саяхан гарчээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн ахлах мөрдөгч Б.Галтбаатар, Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч н.Ууганбаяр нар бусадтай хамтран, Б.Галтбаатарын нэр дээр “Арвин холдинг” ХХК-ийг байгуулсан байна.
Тэд Монголын хөрөнгийн биржийн и-мэйл хаягтай ойролцоо хаяг нээж, БНХАУ-ын “inner Mongolia Xin Cheng Yi Trading” гэх компанитай холбоо тогтоож, “Энержи ресурс компаниас нүүрс нийлүүлнэ” гэсэн утгатай албан бичгүүд явуулж, хамтран ажиллахаар болж, гэрээ байгуулан олон удаагийн шилжүүлгээр нийт 12.6 тэрбум төгрөг залилан авсан байна.
Хамгийн сүүлийн гүйлгээ нь 2024 оны аравдугаар сард хийгдсэнээс харвал цагдаагийн алба хаагч нар гэмт хэргээ саяхныг болтол үргэлжлүүлжээ. Түүнчлэн цагдаа нар уг мөнгөөрөө хамаарал бүхий этгээдүүдийнхээ нэр дээр өндөр үнэ бүхий орон сууц, тээврийн хэрэгсэл худалдан авч, ашигласан нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулж байна. Харин гэмт хэрэг ил болж, шалгагдаж эхэлтэл Эрүүгийн ахлах мөрдөгч н.Ууганбаяр улсын хил даван, оргон зайлжээ.
Харин Б.Галтбаатарыг нь цагдан хориод байгаа юм байна. Хууль сахиулах чиг үүрэгтэй цагдаагийн алба хаагчид ийнхүү залилах, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байгаа нь цагдаагийн байгууллагын нэр хүндийг унагаж, иргэдийн цагдаад итгэх итгэлийг улам алдагдуулж байна. Цагдаа нар бүлэглэн ийм хэмжээний гэмт хэрэг үйлдэж, хор хохирол учруулж байгаа нь энэ салбарт дотоод хяналт алдагдсан, удирдлагуудын хариуцлагагүй байдлыг бэлхнээ харуулж байна.
| 12 тэрбум төгрөгийн залилан хийсэн цагдаа нарын нэг нь хил даваад зугтжээ |
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
Маргааш, нөгөөдөр дулаарч, буцаад хүйтэрнэ
2026-03-13 13:50:21
2026-03-13 13:31:59
2026-03-13 13:10:49
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13
2026-03-12 17:11:10
2026-03-12 16:27:37
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47