Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн улирлыг 15 хожилтойгоор тавдугаар байраар өндөрлүүлсэн “Сэлэнгэ Бодонс” баг плей-оффын шатанд NBA-ийн тоглогч ДеМаркус Казинсыг эгнээндээ нэгтгэсэн билээ.
Ингэснээр тэр манай дээд лигт тоглож буй хамгийн алдартай тамирчин болж байгаа юм. Тэгвэл Казинс хэдхэн хормын өмнө Монголд газардлаа. Тэрбээр ярихдаа “Монголын багаас санал ирэхэд маш баяртай хүлээн авч, “Сэлэнгэ бодонс” багт нэгдлээ. Миний хамгийн том зорилго бол мэдээж сагсан бөмбөг тоглох. Мөн “Сэлэнгэ бодонс” багийг аварга болгоно. Түүнчлэн Монгол Улсын соёл уламжлалтай танилцана гэж бодож байна. Чөлөөт цагаа аль болох үр дүнтэй өнгөрөөхийг хичээнэ. Монголын лигийн видеонуудыг үзсэн. "Сэлэнгэ Бодонс" багийн сошиал хаягийг дагаад лигийн талаар мэдээлэл авсан. Багийнхаа амжилтад хувь нэмрээ оруулах зорилготой байна. Өөрийнхөө манлайлал амжилтаар багтаа хувь нэмрээ оруулна” хэмээн ярилаа.
Казинс Монгол дахь эхний тоглолтоо энэ сарын 10-нд “Найтс” багийн эсрэг хийнэ. Харин өнөөдөр фэнүүд, сагсан бөмбөг сонирхогчидтой нэгэн үдшийг хамт өнгөрүүлэх энтертайнмент шоунд оролцох юм.
| NBA-ийн од ДеМаркус Казинс Монголд ирлээ |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23