МБШТ- Гандантэгчэнлин хийдийн зурхайч Д.Амгаланбаатар өнгөрсөн болон ирэх жилийн өнгө, цаг агаар, улс орны байдал, ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх талаар тайлбарлаж байна.
Төгс буянт зурхайн модон луу жилийн өнгө: XVII жарны Төгс буянт зурхайн ёсны модон луу жил Монголын ард түмэнд ээлтэй, элбэг дэлбэг сайхан жил болж өнгөрсөн.
Энэхүү жилийн тухайд зуд турхангүй, ногоо цагаа арвин, ургац сайтай жил гарна гэж зурхайд буусан нь үнэн болж, манай уламжлалт төгс буянт зурхай эртний эрдэмтдийн цаг хугацааг зөв төлөвлөж, тааруулж чаддаг нотолгоо болж байна.
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн өнгө
Жилийн эхэн хэсэгт хур тунадас элбэгтэй боловч салхи шуурга, шамарга ихтэй байх төлөвтэй байна. Зурхайчид бүгд л энэ талаар хэлж буй. Жилийн дунд үеэр ган гачигийн шинжтэй байх магадлалтай. Зарим бүс нутгаар хур бороо багасч, газар хуурайших магадлалтай учраас малчид, тариаланчид маань энэ нөхцөл байдалд бэлтгэлтэй байвал зохистой. Монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй учраас мал ахуй, газар тариалангаа ухаалгаар төлөвлөж чадвал ган гачгийн сөрөг нөлөөллийг багасгах боломжтой. Ерөнхийдөө ургац, амуу тариа элбэгтэй байх төлөв гарч байгаа тул хүнсний хангамжийн хувьд сайн жил болох төлөвтэй байна.
Шороон үхрийн зурлага: Залууст ээлтэй, настангуудад анхаарууштай
Монголын зурхайд жилийн өнгийг тодорхойлох нэгэн чухал үзүүлэлт бол Шороон үхрийн зурлага юм. Энэ зурлагын дагуу ирэх могой жил нь идэр залууст ээлтэй, бага балчир хүүхдүүдэд боломжийн сайн, харин ахмад настнуудад онцгой анхаарууштай жил байх аж. Тиймээс настнуудын эрүүл мэнд, сувилгаа, эмчилгээ, асаргаанд илүү анхаарах хэрэгтэй. Залуу хойч үе нь ахмад буурлуудаа хүндэлж, халамжилж, анхаарал тавих нь энэхүү жилийн хамгийн чухал зүйл байх болно.
Улс төр, нийгмийн байдал
Жил бүрийн зурхай зөвхөн байгаль, цаг уурын төлөв байдлыг шинжихээс гадна нийгмийн төлөвийг ч тодорхойлж байдаг. “Ард түмний амьдралд төр засаг, хаад ноёд түшмэдүүд хэрхэн ивээл өгнө вэ?” гэсэн асуулт зурхайд үргэлж гардаг. Одоогийн нөхцөлд үүнийг дарга, сайд нар ард түмэндээ хэрхэн хандах вэ гэж ойлгож болох юм. Жилийн зурлагаас харахад төр засгийн удирдлагуудын хоорондох үл ойлголцол, тэмцэл ширүүсэж болзошгүй байна. Улс орны тогтвортой байдал, ард түмний сайн сайхны төлөө ажиллах ёстой удирдлагууд хоёр талцалгүйгээр эв эеийг сахих нь маш чухал.
“Аливаа улс орны оршин тогтнохын гол зүйл нь:
•Хүн ард нь эрүүл саруул байх
•Хоол хүнс хангалттай байх
•Дайн самуунгүй, тогтвортой байх”
Хэрэв төрийн түшээд эв нэгдэлгүй, сандал суудал булаацалдаж, улс орныхоо эрх ашгийг умартвал энэ нь ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө. Тиймээс төр засаг, нийгмийн зүтгэлтнүүд ард иргэдээ бодож, улсаа хөгжүүлэхийн төлөө ухаалаг шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй.
Ингээд ирэх могой жил нь идэр залууст ээлтэй, бага балчирт боломжийн, харин настнуудад анхаарууштай жил байх нь. Жилийн эхэн үед хур тунадас элбэгтэй, дунд үед ган гачгийн шинжтэй байх төлөвтэй тул малчид, тариаланчид маань урьдчилан бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Төр засгийн удирдлагуудын хувьд хоорондын тэмцэлдээнийг намжааж, ард түмнийхээ сайн сайхны төлөө хамтран ажиллах нь чухал байна. Монголын ард түмэн эртнээс байгаль дэлхийтэйгээ зохицож, зурхайн ухааныг дагаж амьдарсаар ирсэн. Тиймээс ирэх могой жилийг ухаалаг төлөвлөж, эв найртай, зөв зохион байгуулалттай өнгөрүүлэх нь бидний өмнө байна.
| Зурхайч Д.Амгаланбаатар: Могой жил эхэндээ хур арвинтай ч дунд үеэс ган болох магадлалтай |
Энэ сарын 15-наас 5000 өрхийг хийн халаалттай болгож, сард ₮200 мянгыг олгоно
2025-11-07 13:58:08
Газрын гүний технологиор дулаалсан гэрийг залуу гэр бүлд өглөө
2025-11-07 13:50:03
Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон, Төв аймаг чиглэлд халтиргаа үүсээд байна
2025-11-07 11:27:17
Энэ сарын 15-наас 5000 өрхийг хийн халаалттай болгож, сард ₮200 мянгыг олгоно
2025-11-07 13:58:08
2025-11-07 13:50:06
Газрын гүний технологиор дулаалсан гэрийг залуу гэр бүлд өглөө
2025-11-07 13:50:03
2025-11-07 13:32:02
2025-11-07 12:57:20
2025-11-07 12:39:25
2025-11-07 12:23:38
Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон, Төв аймаг чиглэлд халтиргаа үүсээд байна
2025-11-07 11:27:17
Иргэн, ААН-үүд ойр орчныхоо 50 метр газрын цасыг цэвэрлэхийг уриаллаа
2025-11-07 11:21:01
Тогтоолын хүрээнд хүүхэд морь унахыг хориглолоо
2025-11-07 11:17:35
2025-11-07 11:00:37
"Сураггүй болсон иргэн нас барсан Баян-Уул суманд цас ороогүй"
2025-11-07 11:00:24
2025-11-07 10:17:30
Путин 24 хамаатнаа төр, улсын компанид өндөр албан тушаалд томилж, рекорд тогтоолоо
2025-11-07 09:37:54
Нийслэлд орж буй цасыг цэвэрлэх ажил 05:30 цагт эхлэн үргэлжилж байна
2025-11-07 09:10:41
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2025-11-07 08:08:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-07 08:07:14
Бага насны хүүхэд хүчиндсэн цагдаагийн хорих ялыг хэвээр үлдээлээ
2025-11-06 17:10:18
86 эмнэлэг ажил хаялтад нэгдэж, дахин тэвчихгүй шийдсэн гэдгээ илэрхийллээ
2025-11-06 16:43:01
2025-11-06 15:52:50
Эрүүл мэндээ "инфлүүсерүүдээс" хамгаал
2025-11-06 15:26:29
2025-11-06 15:24:16
2025-11-06 15:13:53
2025-11-06 14:30:24
00 цаас, хоол, үсний сэв суултууртаа хийдгээс болж, 36 цаг ус хязгаарлахаар боллоо
2025-11-06 14:18:19
2025-11-06 13:37:55
2025-11-06 13:08:58
Малаа дайруулсан малчид буруудаж өрөнд ордог хуулийг өөрчлөх төслийг хэлэлцэхээр боллоо
2025-11-06 12:23:09
2025-11-06 12:16:51
Малчин цэргийг дарамталж амиа хорлоход хүргэсэн ахлагчийг дахин шүүнэ
2025-11-06 12:10:50
2025-11-06 11:58:05
2025-11-06 11:16:35
Сэрэмжлүүлэг: Хуурамч дардастай 157 хайрцаг өндгийг устгаж, ₮20 саяар торголоо
2025-11-06 11:04:48
Нөхөртөө хулганы хор, уксус өгсөн эмэгтэйн ялыг бууруулж, 10 жил болголоо
2025-11-06 10:59:06
2025-11-06 10:57:52
Б.Сумъяа шүгэл биш бүрээ үлээлээ
2025-11-06 10:51:39
Г.Батсүх ахмадын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-06 10:33:07
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр Хамба лам сурагчдад айлдвар айлдана
2025-11-06 10:28:19
П.Батчулуун эмч ажилдаа орлоо
2025-11-06 10:20:54
2025-11-06 10:17:37
Өнгөрсөн шөнө замын ажил хийж байсан иргэнийг мөргөж, хөнөөгөөд зугатжээ
2025-11-06 10:14:39
Өнөө оройны 18 цагаас эхлэх их цасны аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-06 10:05:36
2025-11-06 09:46:54
2025-11-06 09:38:40
2025-11-06 09:29:50
2025-11-06 09:27:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-06 08:12:04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-06 08:11:03