Энэ онд инженерийн шугам сүлжээг шинээр 21 байршилд угсарч, 143 байршилд өргөтгөж шинэчилнэ Нийслэлийн хэмжээнд 2025 онд авто зам, инженерийн шугам сүлжээ, тохижилтын чиглэлээр нийт 682 ажлыг гүйцэтгэнэ. Үүнээс инженерийн шугам сүлжээний 164 ажил хийгдэхээс 21 байршилд нь шинээр угсралтын ажил хийх юм. Мөн авто замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор дулаан хангамжийн гол шугамын өөрчлөлтийг 11 байршилд хийх юм. Тухайлбал, дулааны шугам 13 км, үүнээс гол шугам 8.7 км байна. Орон сууцны хорооллын дундах шугам сүлжээ 15 км, цэвэр усны шугам 1.1 км, бохир усны шугам 12.4 км, авто замын борооны ус зайлуулах 15.6 км шугам сүлжээг долоон байршилд, үерийн хамгаалалтын 8 км далан сувгийг шинээр барина.
Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл “2008 оноос хойш Гачууртаас Төв цэвэрлэх байгууламж хүртэл бохир усны “Туул-1” коллекторыг 30 км газарт барихаар төлөвлөсөн. Уг шугамын ажил санхүүжилтгүйн улмаас олон жил саатсан байсныг нийслэлийн удирдлагаас анхаарч, 10 гаруй км-т бохир усны коллектор барина. Мөн дулаан хангамжийн гол шугам сүлжээ төрийн өмчийн мэдэлд байдаг. Дэлхийн банкны санхүүжилтээр энэ жил Хорооллын дундах болон Жуковын музейгээс Отгонтэнгэр их сургууль хүртэл замын дундах байршилд дулааны шугамын ажил хийгдэнэ. Тиймээс засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд иргэдийг хүлээцтэй хандахыг уриалж байна. Бид ирэх дөрөвдүгээр сард инженерийн шугам сүлжээний ажлуудаа эхлүүлнэ” гэв.
| Энэ жилийн засвар эрт эхэлж, IV сараас халуун ус хязгаарлана |
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
Маргааш, нөгөөдөр дулаарч, буцаад хүйтэрнэ
2026-03-13 13:50:21
2026-03-13 13:31:59
2026-03-13 13:10:49
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13
2026-03-12 17:11:10
2026-03-12 16:27:37
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47