Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг залах ёслол XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн хаврын билэгт өдрүүдийн нэгэн болох шинийн 8-ны өдөр Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах үйл ажиллагаа ёслол төгөлдөр болох гэж байна.
Хөрөг залах хүндэтгэлийн ёслол 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 15:00 цагт Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд зохион байгуулагдана. Эрхэм хүндэт сүсэгтэн олон та бүхэн морилон саатаж, Монгол төрийн их эзний шүтээнд хүндэтгэл үзүүлэн, сайн үйлсийн ерөөл өргөн буян хишиг хүртэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье гэж МБШТөв Гандантэгчэнлин хийдээс мэдээллээ.
| Шинийн 8-нд Гандантэгчэнлин хийд Чингис хааны шүтээн хөргийг зална |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33