Улс Монгол өрсөөд хийчихлээ, хурай хурай.
Нэрийг нь ч мэдэхгүй, хэлбэр суудлыг нь ч танихгүй хэдэн зуун бурхан алтдаад, мөнгөлөөд хоймортоо тавина, учрыг нь ч олохгүй, ухааныг нь ч ойлгохгүй хэдэн мянган зоос зуусан мэлхийгээр фэнгшүй гээд гэрээ дүүргэнэ. Тэгснээ дэлхийн дайдад илд өргөж, дээлтэй Монголыг гүрэн болгон тунхаглаж, гишгэж яваа газар, хөл тавьсан хөрстийг бидэнд үлдээж, агуу их сүр сүлдээрээ арван зуундаа дааж байгаа Их хаанаа алтаар бүтээлээ гээд арай л амиа хорлохоос наагуур хэмхэлдэж байна ааа? Дэлхийн эдийн засаг, улс төр, геополитикт ур чадвараараа удмын мөр гаргасан Их хаантны үр сад гэхэд арай л арчаагүй юу? Шанаа нь нарийн л гэнэ, корсет зүүчихсэн юм шиг тайлтай л гэнэ, хүүе энэ чинь гэрлийн хугарал, ойлт энэ тэр гэж юм байдаг юм. Нэмж хэлэхэд энэ баримал 107кг алтаар бүтсэн, Монголбанкны эрдэнэсийн сангийн албан ёсны бүртгэлтэй өмч юм байна. Монголбанкны эрдэнэсийн сангаас 0.1грамм ч алт дутах ёсгүй учраас унц унцаар нь жигнэж, инч инчээр нь хэмжин бүртгэж байж жас нийлж, сан дугуйлдаг гэсэн үг. Тэр Эрдэнэсийн санд Богд хааны алтан хатгамалтай гутлаас эхлээд монголчуудын анх жингээр тээсэн боодол цай ч байдаг, алаг дэлхий хөрвөөж аминд тулах үед гаргаад зарахад улсаа нэгэнтээ босгоно. Хэсэгхэн алтаар нь Италийн Флоренцид энэ баримлыг хийлгэжээ, дөрвөн зүг найман зовхисын хаанаас нь ч харсан алтны туяанд араншин, дүр төрх нь улам тодорно. За тэгээд илбэ жатга энэ тэр гээд юм яриад байгаа хүмүүс монголчууд жилдээ нэг бараалхдаг Чингис бурханаа утгаар нь амилуулчихжээ гэж айсандаа аргаа барж байгаа юм аа даа. Арван хангал бурханаа ардаа жагсаасан Чингис бурхан гэж байсныг 800 жил нууж, хааж, мартуулж мангартуулж ирсэн биз дээ? Чухам ёстой тэргүүн дээгүүр залах хаадын хаантай, тэргүүн дэвтэр эхлүүлсэн түүхийн түүчээтэй ард түмэн шүү. Алтаар цутгаад авдартаа данслаад, ард түмэндээ дэлгэлээ, яадаг юм. Чингис хаан архины шошгоноос хэтрэх ёсгүй юм уу, бодож байж л дуугараарай даа. Монголчууд биднийг шүтэн дээдлэх нэгэн шүтээнтэй, шүншиглэн зорих нэгэн зүгтэй байх вий гэхээс байж ядталаа айн гасалж байгаа хүмүүсийн хүрэн бөөрийг таньж авцгаа. Монголбанкны эрдэнэсийн санд гулуузаараа хэвтэж байвал таалагдаад, Чингис бурхан болоод ордон музейд нь залахаар таалагдахаа больчихоод үклээ юү? Одоо тэгээд утаатай, түгжрэлтэй байгаа юм чинь очоод хуваагаад халамжийн дансандаа хийгээд, торго дурдан, талх будаа, оймс бандага авмаар л болоод байна уу? Шүтэж залбирах, сүсэглэн дээдлэх, ухааран таних, уламжлан үлдээх их өв бол Чингис хааных. Олон бүгдээр орилоод ч оройд нь гарч чадаагүй оюун ухаан бол Чингис хааных. Дэлхийн өнцөг булан бүрт хэдэн зуун Чингисийн хөшөө бий. Гэхдээ үр хүүхэд, үндэс түмэн нь долоон метр өндөр баримал анхлан алтаар урлууллаа. Казакстанчууд, хятадууд түрүүлээд алтаар хийгээд хоймортоо тавьчихаагүйд баярлаж байна. Хаа нэгтээ, ямар нэгэн том амбицтай улс орон одоо их хааныг маань өмчлөөд, их нэр төрийг нь хувьчилж аваад, алтаар цутгуулаад, алмаазаар урлаад залъя гэсэн ч оройтсон, Улс Монгол түрүүлээд хийчихлээ, хурай хурай. Эдүгээ энэ баримал алтнаас хэд дахин илүү үнэтэй болсон, тэр бол үзэл санааа!
Эх сурвалж: Р.Эмүжин
| Чингис хааны хөшөөг 107 кг алтаар бүтээж, Монгол банкны эрдэнэсийн санд бүртгэжээ |
Гадаа тэжээдэг нохойндоо анхаарал тавихыг уриаллаа
2025-11-07 14:12:25
Энэ сарын 15-наас 5000 өрхийг хийн халаалттай болгож, сард ₮200 мянгыг олгоно
2025-11-07 13:58:08
Газрын гүний технологиор дулаалсан гэрийг залуу гэр бүлд өглөө
2025-11-07 13:50:03
2025-11-07 14:18:57
Гадаа тэжээдэг нохойндоо анхаарал тавихыг уриаллаа
2025-11-07 14:12:25
Энэ сарын 15-наас 5000 өрхийг хийн халаалттай болгож, сард ₮200 мянгыг олгоно
2025-11-07 13:58:08
2025-11-07 13:50:06
Газрын гүний технологиор дулаалсан гэрийг залуу гэр бүлд өглөө
2025-11-07 13:50:03
2025-11-07 13:32:02
2025-11-07 12:57:20
2025-11-07 12:39:25
2025-11-07 12:23:38
Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон, Төв аймаг чиглэлд халтиргаа үүсээд байна
2025-11-07 11:27:17
Иргэн, ААН-үүд ойр орчныхоо 50 метр газрын цасыг цэвэрлэхийг уриаллаа
2025-11-07 11:21:01
Тогтоолын хүрээнд хүүхэд морь унахыг хориглолоо
2025-11-07 11:17:35
2025-11-07 11:00:37
"Сураггүй болсон иргэн нас барсан Баян-Уул суманд цас ороогүй"
2025-11-07 11:00:24
2025-11-07 10:17:30
Путин 24 хамаатнаа төр, улсын компанид өндөр албан тушаалд томилж, рекорд тогтоолоо
2025-11-07 09:37:54
Нийслэлд орж буй цасыг цэвэрлэх ажил 05:30 цагт эхлэн үргэлжилж байна
2025-11-07 09:10:41
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2025-11-07 08:08:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-07 08:07:14
Бага насны хүүхэд хүчиндсэн цагдаагийн хорих ялыг хэвээр үлдээлээ
2025-11-06 17:10:18
86 эмнэлэг ажил хаялтад нэгдэж, дахин тэвчихгүй шийдсэн гэдгээ илэрхийллээ
2025-11-06 16:43:01
2025-11-06 15:52:50
Эрүүл мэндээ "инфлүүсерүүдээс" хамгаал
2025-11-06 15:26:29
2025-11-06 15:24:16
2025-11-06 15:13:53
2025-11-06 14:30:24
00 цаас, хоол, үсний сэв суултууртаа хийдгээс болж, 36 цаг ус хязгаарлахаар боллоо
2025-11-06 14:18:19
2025-11-06 13:37:55
2025-11-06 13:08:58
Малаа дайруулсан малчид буруудаж өрөнд ордог хуулийг өөрчлөх төслийг хэлэлцэхээр боллоо
2025-11-06 12:23:09
2025-11-06 12:16:51
Малчин цэргийг дарамталж амиа хорлоход хүргэсэн ахлагчийг дахин шүүнэ
2025-11-06 12:10:50
2025-11-06 11:58:05
2025-11-06 11:16:35
Сэрэмжлүүлэг: Хуурамч дардастай 157 хайрцаг өндгийг устгаж, ₮20 саяар торголоо
2025-11-06 11:04:48
Нөхөртөө хулганы хор, уксус өгсөн эмэгтэйн ялыг бууруулж, 10 жил болголоо
2025-11-06 10:59:06
2025-11-06 10:57:52
Б.Сумъяа шүгэл биш бүрээ үлээлээ
2025-11-06 10:51:39
Г.Батсүх ахмадын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-06 10:33:07
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр Хамба лам сурагчдад айлдвар айлдана
2025-11-06 10:28:19
П.Батчулуун эмч ажилдаа орлоо
2025-11-06 10:20:54
2025-11-06 10:17:37
Өнгөрсөн шөнө замын ажил хийж байсан иргэнийг мөргөж, хөнөөгөөд зугатжээ
2025-11-06 10:14:39
Өнөө оройны 18 цагаас эхлэх их цасны аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-06 10:05:36
2025-11-06 09:46:54
2025-11-06 09:38:40
2025-11-06 09:29:50
2025-11-06 09:27:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-06 08:12:04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-06 08:11:03