Өнөөдөр модон могой жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 2-ны өдөр могой өдөр.
Монголчууд шинийн 2-ны сарыг “Өлөн сар”, “Туранхай сар” хэмээн цээрлэж ирсэн ард түмэн гэсэн тайлбарыг зарим хүмүүс хэлдэг. Харин одоо цагт шинийн 2-ны саранд хүслээ шивнэж, хэтэвчээрээ даллавал сар томрохын хэрээр эд баялаг арвидаж, хүсэл бүхэн биелдэг хэмээн үзэх болжээ. Энэ бэлгэшээл хаанаас бий болсон нь тодорхойгүй ч ийм жаяг хэдийнэ тогтсон. Урьд нь шинийн 2-нд айл хэсэх, замд гарахыг хүртэл цээрлэдэг байв. Учир нь шинийн 2-ны сарыг муу энергитэй хэмээдэг байжээ. Тиймээс ч Монголчууд харагдаад л өнгөрдөг, өлөн сар хэмээн цээрэлсээр ирсэн гэдэг. Үүнийг бас манжийнхны Монголчуудыг мунхруулсан мунхруулга гэж тайлбарлах нь бий. Хавирган сар нь Түрэг угсаатны шүтдэг сар байсан гэх. Монголчуудыг Түрэг угсаатай гэж харуулах гэсэн саяхан бий болсон мунхрал хэмээн үзэж шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байдаг. Үзэгдээд өнгөрдөг хавирган сарыг бүү хэл, үзэгдээд өнгөрөх одыг хүртэл “түй” хэмээн цээрлэдэг шүү гэж тэд бусдадаа сануулдаг байна.
Гэтэл нөгөө талаас шинийн 2-ны шөнө гарах сарыг алдалгүй олж харж, хүслээ шивнэхийг эрхэмлэдэг хүн олон. Монголчууд, тэр тусмаа эмээ өвөө, ахмадууд Шинийн 2-ны сарыг олж харах нь тэр жилдээ олз омог ихтэй явна гэлцдэг байна. Тиймээс хормын дотор гараад өнгөрдөг хавирган сарыг олж харвал заавал хүслээ шивнэдэг гэх юм. Гэхдээ ингэж шивнэх нь тодорхой зан үйл, хэлдэг үгтэй юм гэнэ. Жишээ нь, түрийвчээ барьж даллахдаа “Сар чи улам үзэсгэлэнтэй болог, харин хэтэвч минь улам их мөнгөтэй болог” гэх мэтээр шившдэг байна. Шинэ сарыг мөнгө дуудахад хэрхэн ашиглах, сарны тэмдэглэл хийх, аяга усаар шившлэг хийх, шинэ сарыг хайр сэтгэлийн туслахаа болгох гэх мэт янз бүрийн аргууд байдаг юм байна.
| Шинийн 2-ны хавирган сар хүсэл биелүүлдэг |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23