Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байгаа. Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 02 дугаар сарын 24-27-ны өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснээ мэдээллээ.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Ч.У: Ч:37 чиглэлийн 1-078 гарааш дугаартай автобусны жолооч орж ирсэн зорчигч болгонтой хэрэлдээд та нараас болж стрессдээд байна гэж уурлаад байна. Арга хэмжээ авч өгнө үү.
Шийдвэрлэлт: 1-078 гарааш дугаартай автобусны жолооч В.С-т ЗТХ-ийн 14.6-9-д зааснаар 25 нэгжээр торгуулийн арга хэмжээ тооцсон.
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Д.С: Ч:28 чиглэлийн 25-020 гарааш дугаартай автобус Сэлх 3 буудал дээр зогсоогүй. Хөгшинтэйгөө хоёулаа зогсож байсан. Хүнд л үйлчлэх гэж яваа биз дээ. Арга хэмжээ авч өгнө үү.
Шийдвэрлэлт: 25-020 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг шалгаж үзэхэд гомдол гаргагч буудлын бус газар гар өргөсөн байсан.
Иргэний гомдол: НТБГ-ын шалгагч Б.Энхжаргал: Ч:32Б 25-088 25-061 жолооч нар Офицерын хойд буудлаас хүнээ авахгүй гарсан. Иргэд маш их бухимдалтай байна. Жолооч нарт арга хэмжээ авч өгнө үү.
Шийдвэрлэлт: 25-061, 25-088 гарааш дугаартай автобусны камерын бичлэг шалган үзэхэд буудал дээрээ зогсож хүнээ авсан. Гомдол гаргагчийн мэдээлэл буруу.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн М.Б: М:1 чиглэлийн 1-049 жолооч буудал дээрээ зогсоогүй араас нь гүйж ирээд суугаад та буудал дээрээ яагаад зогсохгүй байгаа юм бэ? Хэл амаар доромжилсон.
Шийдвэрлэлт: 1-049 гарааш дугаартай автобусны жолооч Г.П-д сануулга өгч сургалтад суулгахаар болсон.
| Зорчигчид руу стресстүүллээ гэж уурласан жолоочийг ₮25 мянгаар торголоо |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00