Нийслэлийн нутгийн өөрөө удирдах ёсны болон захиргааны байгууллагуудын ажилтнууд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх журмын дагуу тангараг өргөлөө. Тодруулбал, өнөөдөр зохион байгуулсан тангараг өргөх ёслолд 20 орчим байгууллагын 61 төрийн албан хаагч оролцож, тангаргаа өргөсөн юм.


Энэ талаар НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд “Өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан 61 албан хаагч төрийн тангараг өргөлөө. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөснөөр төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, чин шударгаар хариуцлагатай, санаачилгатай, өндөр ёс зүйтэй ажиллах үүрэгтэй болж байна” гэв.
Өнөөдөр тангаргаа өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон ажилтнууд сэтгэгдлээ хуваалцлаа.
Налайх дүүргийн 7 дугаар хорооны нийгмийн ажилтан С.Энхтуяа “Налайх дүүргийн 7 дугаар хорооны нийгмийн ажилтнаар зургаан сар ажиллаж байна. Сар шинийн баярын өмнөхөн тангаргаа өргөж төрийн жинхэнэ албан хаагч болж байгаадаа баяртай байна” гэлээ.

СХД-ийн 29 дүгээр хорооны нийгмийн ажилтан Н.Баярмаа “Туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаснаар өнөөдөр тангаргаа өргөлөө. Сэтгэгдэл маш өндөр байна. Өнөөдөр тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч нартай баяр хүргэе” гэв.







НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Нийслэлийн 61 албан хаагч тангараг өргөлөө |
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13
2026-03-12 17:11:10
2026-03-12 16:27:37
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47