Грек оронд 2024 онд зочилсон жуулчдын тоо, аялал жуулчлалын орлогын хэмжээ түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн тухай тус улсын Аялал жуулчлалын яамны төлөөлөгч лхагва гарагт мэдэгджээ.
Манай улс өнгөрсөн онд 35.9 сая жуулчин хүлээн авч, 21.7 тэрбум евро буюу 22.8 тэрбум ам.долларын орлого оллоо гэж Аялал жуулчлалын бодлого, хөгжлийн яамны ерөнхий нарийн бичгийн дарга Василики Коуцуку Афин хотод болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.
Ирэх гуравдугаар сард Грекийн нийслэлд болох аялал жуулчлалын үзэсгэлэнгийн өмнөхөн тэрбээр энэхүү мэдэгдлийг хийлээ. Грекийн Төв банкны мэдээллээр, өмнө нь 2023 онд Грекийн аялал жуулчлалын салбарын үзүүлэлтүүд түүхэн дээд түвшинд хүрч байсан бөгөөд 32.7 сая орчим жуулчин ирж, 20.6 тэрбум еврогийн орлого олж байв.
Дэлхийн хэмжээнд тулгарч буй сорилт бэрхшээлүүдээс үл шалтгаалан Грекийн аялал жуулчлалын салбар цар тахлын дараах өсөлтийн түвшнээ хадгалсаар байгааг албаныхан онцлон тэмдэглэжээ.
Эдгээр үзүүлэлтийг тогтвортой хадгалахын тулд манай улс чанартай үйлчилгээ, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлж байна гэж В.Коуцуку хэллээ. Олон арван жилийн турш Грекийн эдийн засгийн гол тулгуур болж буй аялал жуулчлалын салбар тус улсын ДНБ-ий 13 орчим хувийг бүрдүүлдэг байна.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Грек улс түүхэндээ хамгийн олон жуулчин хүлээн авчээ |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23