Цагийг нь тулгаж шийдвэрлэсэн цагаан сарын амралтын тогтоолыг дараах хуулийн зүйл заалтыг үндэслэн гаргасан. Тодруулбал,
Засгийн газрын тухай хуулийн 9.2 Ард түмний оюуны өв, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, уламжлалт зан заншлыг дэмжин хөгжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
Засгийн газрын тухай хуулийн 30.1 Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3.Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ хэмээн тус тус заажээ.
Тиймээс ажил эрхлэгч та гуравдугаар сарын цалингаас гурван өдрийн цалин хасагдахгүй бөгөөд ЗГ-ын тогтоолд нөхөж ажиллуулахаар зохицуулалт оруулжээ.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 109
Улаанбаатар хот
АЖИЛ, АМРАЛТЫН ЦАГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1 тасарч, шинийн 2, 3-ны өдөр Бямба, Ням гарагт тохиож байгаатай холбогдуулан 2025 оны 03 дугаар сарын 03, 04, 05-ны өдрийн Даваа, Мягмар, Лхагва гарагт ажилтан, албан хаагчдыг амрааж, 2025 оны ажлын жилд багтаан нөхөж ажиллуулах зохицуулалт хийхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад даалгасугай.
2.Ажилтны ажил, амралтын цагийг энэ тогтоолын 1-д заасны дагуу зохицуулах арга хэмжээ авахыг Засгийн газрын бус төрийн бусад байгууллага болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад зөвлөсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
| Цагийг нь тулгаж шийдсэн цагаан сарын амралтаар цалин хасагдах уу |
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 13:10:49
2026-03-13 13:05:05
Мансууруулах тариаг жороор орон нутгаас авч, Улаанбаатар руу нийлүүлжээ
2026-03-13 12:08:38
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13
2026-03-12 17:11:10
2026-03-12 16:27:37
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47