Монгол Улсаас Испанийн Хаант Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү энэ сарын 24-нд Испанийн Цог Жавхлант Хаан VI Филипед Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд У.Нямхүү Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол, Испанийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх, өндөр, дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх, хамтын ажиллагааны нөөц боломжуудыг эрэлхийлж хэрэгжүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв.
Испанийн Цог Жавхлант Хаан VI Филипе Монгол Улсын Ерөнхийлөгчид хариу мэндчилгээ дэвшүүлж, Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсэв. Цог Жавхлант Хаан VI Филипе хоёр том хөршийн дунд оршиж буй Монгол Улс олон улсад үлгэр дуурайлал болох тогтвортой, ардчилсан засаглалыг бэхжүүлж, олон улсын тавцанд идэвхтэй дипломат бодлого хэрэгжүүлж буйг сайшаан тэмдэглэв.
Цог Жавхлант Хаан VI Филипе Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг талархан хүлээн авч буйгаа илэрхийлэв.
| Элчин сайд У.Нямхүү Испанийн Цог Жавхлант Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23