Эрх бүхий этгээдүүдийн хооронд үүссэн маргааны улмаас хуулийн этгээдийн тамга, тэмдэг, гэрчилгээг авч зугтах, хүлээлгэн өгөхгүй байх, нуух зөрчлийн улмаас хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагаанд саад учирч иргэн хуулийн этгээдэд хохирол учирч, хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах улсын бүртгэлийг хуулийн дагуу бүртгэхэд хүндрэл учирч байсан. Учир нь Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн бүртгэлийг хөтлөхдөө албаны дотоод хэрэгцээнд ашигладаг улсын бүртгэлийн маягтад тамга, тэмдэг дарагдсан байхыг шаарддаг.
Энэ талаар Улсын Ерөнхий прокурорын газраас судалгаа авахад 2023 онд 117 зөрчил, 2024 онд 182 зөрчил бүртгэгдсэн, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс судалгаа авахад 2024 оны 12 дугаар сарын байдлаар 12 хэрэг ажиллагаанд хянагдаж байгаа нийтлэг зөрчил байна. Уг нөхцөл байдлын улмаас нэгэнт шийдвэрээ гаргасан хуулийн этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж олон сар жилээр маргалдаж асуудлаа шийдвэрлэж чаддаггүй байсан.
Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга У.Болдхүү улсын бүртгэлийн хууль тогтоомжийг нэг мөр ойлгож, нэгдсэн арга зүйтэй хэрэглэх талаар зөвлөмж, чиглэлийг гаргалаа. Уг зөвлөмж, чиглэл гарснаар хуулийн этгээдийн эрх бүхий этгээдийн шийдвэр нэгэнт гарсан бол тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй, авч зугтахаас үл шалтгаалан хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэж эхлээд байна. Ингэж бүртгэснээр хуулийн этгээдийн үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдах иргэний хууль, компанийн тухай хууль, төрийн бус байгууллагын тухай зэрэг хуулийн хэрэгжилтийг хангах нөхцөлүүд бүрдэж байна.
Тухайн зөвлөмж чиглэлийн мэдээллийг https://burtgel.gov.mn/post/67021 энэ холбоосоор авах боломжтой.
| Тамга, гэрчилгээ авч зугатсанаас үл хамаарч, мэдээллийн өөрчлөлт хийж эхэллээ |
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:21:20
Их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 15-нд эхэлнэ
2026-03-13 11:16:05
2026-03-13 10:46:25
2026-03-13 10:30:15
Харилцсан чатаа охин руу чинь явуулна хэмээн сүрдүүлж, ₮2 саяыг авчээ
2026-03-13 10:15:22
2026-03-13 09:49:37
2026-03-13 09:21:20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй өдөр
2026-03-13 08:04:13
2026-03-12 17:11:10
2026-03-12 16:27:37
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47