Геодези, усны барилга байгууламжийн газраас НЗДТГ, УБЗАА-тай хамтран 2025 онд хийх ажлын төлөвлөгөөг үе шаттай танилцуулж байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 168 орчим км үерийн далан байдаг.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотын үерийн байгууламжийг 450 орчим км болгож өргөтгөхөөр тусгасан.
Энэ зорилтын хүрээнд 2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барих талаар ГУББГ-ын дарга Б.Бямбасайхан мэдээлэл өглөө.
Нэгдүгээрт, 2022 оноос хойш он дамнан хэрэгжиж байгаа Жаргалантын үерийн хамгаалалтын далан буюу 1.8 км үерийн даланг ашиглалтад хүлээлгэн өгнө. Өнгөрсөн онд Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газрыг хамгаалсан үерийн байгууламжийг барьж дууссан. Урагшаа Жаргалантын ам руу холбогдох 420 метр урт, авто замын хоёр гаргууртай үерийн хамгаалалтын даланг энэ жил барьснаар нийт ажил дуусах юм.
Хоёрдугаарт, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойргоос зүүн тийш Сэлбэ гол руу гарсан үерийн хамгаалалтын шороон суваг нь инженерийн хийцлэлгүй учраас ус нэвтрэх чадамж алдагдсан. Тиймээс тус шугамыг инженерийн хийцлэлтэй болгож засварлана.
Гуравдугаарт, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Бөмбөгөр орчимд үерийн улмаас босоо түшиц хана нурсан. Уг 40 метр босоо түшиц ханыг сэргээн засварлаж, шинээр цутгалт хийнэ.
Дөрөвдүгээрт, Нисэхийн үерийн сувгийг засварлаж шинэчилнэ.
Түүнчлэн Сэлбэ голд таван шатлалт усан сан барина. Нийт 1.3 сая метр.куб ус хуримтлуулах зориулалттай найман далангаас бүрдсэн хоёр хажуу талаараа шороон далантай, инженерийн хийцлэлтэй, усыг боож гаргах тохируулгатай таван шатлалт усан сан барихаар төлөвлөлөө. Улаанбаатар хотод байнгын ашиглалтад байдаг 168 км үерийн далангийн төлөвлөгөөт далан сувгийн цэвэрлэгээг 28 байршилд хийж, 48 мянган метр.куб лаг цэвэрлэхээр 2025 оны төлөвлөгөөнд тусгажээ. Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр ажлуудыг эхлүүлж, арваннэгдүгээр сард дуусгахаар байна.
Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| Б.Бямбасайхан: 2025 онд дөрвөн байршилд үерийн хамгаалалтын далан барина |
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18
МУГТ Б.Ууганхүү Монголын Үндэсний Паралимын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо
2026-05-06 21:12:17
2026-05-06 16:47:28
2026-05-06 16:36:32
2026-05-06 16:19:51
Зургаадугаар сард цаг агаар ямар байх вэ
2026-05-06 15:17:57
2026-05-06 15:00:28
2026-05-06 14:41:41
E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангаас сэрэмжлээрэй
2026-05-06 14:20:03
Байшин нь шатсан иргэн: Би ₮580 мянгаар мах авч, хөргөгчиндөө хийсэн байсан
2026-05-06 12:47:15
Харвааны морьдыг нядалсан хэргийг үнэлгээ эргэлзээтэй, эд мөрийн баримт дутуу шалтгаанаар буцаалаа
2026-05-06 12:36:06
2026-05-06 10:31:25
2026-05-06 10:12:16
2026-05-06 09:57:03
2026-05-06 09:40:36
2026-05-06 09:37:26
2026-05-06 09:29:41
2026-05-06 07:10:00
2026-05-06 07:00:00