Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон даваа гарагт Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа Европ батлан хамгаалах хүчээ бэхжүүлж, Украины аюулгүй байдлын баталгааг хангахад бэлэн байгааг түүнд мэдэгдэв.
Макрон хоёр удирдагчийн яриа хэлэлцээний өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Европ АНУ-ын илүү хүчтэй түнш байж, батлан хамгаалах тал дээр илүү ихийг хийхэд бэлэн байна” гэж мэдэгджээ.
Францын ерөнхийлөгч Европын орнуудын зорилтыг "Украинд бат бэх, тогтвортой энх тайван тогтоох" явдал гэж нэрлэсэн байна. Үүний зэрэгцээ Макрон Украины энх тайвныг хангахад АНУ-ын оролцоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр Украины нутаг дэвсгэрт явагдаж буй цэргийн ажиллагааг зогсоох хэлэлцээнд Киев оролцох ёстой гэж нэмж хэлжээ. Түүнчлэн Макрон Европт шинэ мөргөлдөөн гарахаас сэргийлэхийн тулд Оросыг хязгаарлах шаардлагатай гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр "Бид Украинд аюулгүй байдлын баталгаа өгөхөд бэлэн байна" гэж онцлон тэмдэглэжээ. Францын удирдагчийн хэлснээр, Украинд энх тайвныг сахин хамгаалахын тулд энхийг сахиулах ажиллагаанд "Европчууд цэргээ илгээх хэмжээнд хүртэл ажиллахад бэлэн байна" гэжээ.
Эх сурвалж: interfax.ru
| Макрон: "Европ Украинд аюулгүй байдлын баталгаа өгөхөд бэлэн байна" гэжээ |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23