Өнгөрсөн нэгдүгээр сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-руу зорчиж байсан Монгол Улсын иргэн Э-н гар тээшинд гаалийн байгууллагын алба хаагчид нарийвчилсан үзлэг, шалгалт хийж, соёлын өвд хамаарагдаж болзошгүй гурван ширхэг эд өлгийн зүйлийг илрүүлэн, хурааж авчээ. Дээрх эд өлгийн зүйлийг шинжлүүлэхээр Соёлын өвийн үндэсний төвд хандахад “Тус гурван ширхэг хүрэл толь нь Монголын эзэнт гүрний 5 дахь их хаан Хубилай хааны үе буюу 1268-1338 онд хамаарах эд өлгийн зүйлс” мөн болох нь тогтоогдоод байна.
Тодруулбал, Соёлын өвийн Үндэсний төвийн шинжээчдийн дүгнэлтээр “13,4-13,9 см-ийн диаметр бүхий, 351-406 гр-ийн жинтэй тус гурван хүрэл толь нь Монголын эзэнт гүрний үеийн Хубилай хааны үед хамаарах хос луутай бадамлянхуа хийцийн тольны төрөлд багтана” гэж гарчээ.
Одоогоор тус гурван хүрэл толийг холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн ба хяналт, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Өнгөрсөн онд гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах чиг үүргийнхээ дагуу гэмт хэргийн шинжтэй 55, зөрчлийн шинжтэй 2306 хэргийг илрүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагуудад шилжүүлэн ажиллажээ. Нийт гэмт хэрэг, зөрчлийн 27,4 хувийг “барааг хууль бусаар нэвтрүүлэх” зөрчил эзэлсэн байна. Улсын хилээр түүх, соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд “Эрүүгийн хуульд зааснаар арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих”, “Зөрчлийн тухай хуульд эд зүйлийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.


| “Хубилай хаан”-ы үед хамаарах гурван ширхэг хүрэл толийг Алтанбулаг боомтоор хил давуулах гэж байсан хууль бус үйлдлийг зогсоолоо |
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18
МУГТ Б.Ууганхүү Монголын Үндэсний Паралимын Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдлоо
2026-05-06 21:12:17
2026-05-06 16:47:28
2026-05-06 16:36:32
2026-05-06 16:19:51
Зургаадугаар сард цаг агаар ямар байх вэ
2026-05-06 15:17:57
2026-05-06 15:00:28
2026-05-06 14:41:41
E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангаас сэрэмжлээрэй
2026-05-06 14:20:03
Байшин нь шатсан иргэн: Би ₮580 мянгаар мах авч, хөргөгчиндөө хийсэн байсан
2026-05-06 12:47:15
Харвааны морьдыг нядалсан хэргийг үнэлгээ эргэлзээтэй, эд мөрийн баримт дутуу шалтгаанаар буцаалаа
2026-05-06 12:36:06
2026-05-06 10:31:25
2026-05-06 10:12:16
2026-05-06 09:57:03
2026-05-06 09:40:36
2026-05-06 09:37:26
2026-05-06 09:29:41
2026-05-06 07:10:00
2026-05-06 07:00:00