Хоёрдугаар сарын 23-ны ням гарагт болсон Германы Бундестагийн ээлжит бус сонгуульд Христийн ардчилсан холбоо/Христийн нийгмийн холбоо (CDU/CSU) эвсэл 28.6 хувийн санал авч ялжээ. Энэ тухай тус улсын сонгуулийн хорооны цахим хуудаст мэдээлсэн байна.
Германы өөр сонголт нам (AfD) түүхэндээ анх удаа 2021 оны сонгуультай харьцуулахад саналын тоогоо хоёр дахин нэмэгдүүлж, 20.8 хувийн санал авч, хоёрдугаарт жагслаа. Гуравдугаарт Канцлер Олаф Шольцын Социал демократ нам оржээ. Тус намыг сонгогчдын 16.4 хувь дэмжсэн нь 2021 оны сонгуулийн дүнтэй харьцуулахад гуравны нэгээр цөөн байна. Энэ бол Социал демократ намын түүхэн дэх хамгийн тааруу үзүүлэлт юм. Тус намын дараа "Ногоон" болон Зүүний нам оржээ. Тус хоёр нам 11.6 хувь болон 8.8 хувийн саналыг тус тус авсан байна.
"Хүсэл тэмүүлэл ба шударга ёсны төлөөх Сахра Вагенкнехтийн холбоо" болон Сангийн сайд асан Кристиан Линднерийн тэргүүлсэн Чөлөөт ардчилсан нам 5 хувийн босгыг давж чадснгүй. Эдгээр нам 4.9 хувь ба 4.3 хувийн санал авчээ.
| Бундестагийн сонгуульд консерватив эвсэл яллаа |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23