“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн босгон дээр Улсын их хурал, Тамгын газар ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл илэрхийллээ.
УИХ-ын Тамгын газрын Ахмадын хороонд эдүгээ АИХ-ын депутат, УБХ болон УИХ-ын гишүүн, Тамгын газарт ажиллаж байсан 120 ахмад ажилтан харъяалагддаг. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2024 оны намрын чуулган завсарласнаас эхлэн баруун аймгуудын 40 орчим сумаар явж, сар гаруйн хугацаанд ажиллаад ирж буйг дэд дарга Х.Булгантуяа тэмдэглээд, түүний мэндчилгээг дамжуулахын сацуу 2025 онд хийж хэрэгжүүлэх олон ажилд та бүгдийн оролцоо, дэмжлэг нэн чухал байх болно гэж хэлүүлснийг уламжлав.
Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан, байнгын ажиллагаатай парламент, түүний Тамгын газрыг анхлан байгуулахад тулгын чулууг нь тавилцаж, сэтгэл зүтгэлээ зориулсан нэр хүндтэй ахмадууддаа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа чин сэтгэлийн талархал дэвшүүлээд, намрын чуулганы хугацаанд баталсан хууль тогтоомж, бодлогын шийдвэрүүдийг танилцуулсан юм.
УИХ улс орныхоо хөгжил дэвшилд нөлөөлөх 14 мега төслийг хөдөлгөхөд онцгой анхаарч, сүүлийн 30 гаруй жил ярьсан ч шийдэж, баталж чадахгүй байсан Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, Монгол-Францын хамтарсан уран үйлдвэрлэлийн төсөл, Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл шинэчлэлийн зураг төслийн ажил зэрэг олон төсөл, хөтөлбөрийг хөдөлгөх алхмыг хийж эхэлснийг онцлон дурдав.
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, түүнд туссан ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ахмадын сан байгуулах зэрэг шинэлэг зохицуулалтуудын тухай, Ахмадын үндэсний чуулган, Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойн хүрээнд хийсэн ажлуудын талаар дэд дарга Х.Булгантуяа танилцуулж, удахгүй болох сар шинийн баяр, гарч буй модон могой жилийн мэндийг дэвшүүлэн, эрүүл энхийг хүслээ.
Энэхүү үйл ажиллагаанд ирсэн ахмад настнуудыг төлөөлж, Улсын Бага Хурлын дарга, Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн асан Ё.Адилбиш нар үг хэлж, санал бодлоо илэрхийлэв. Р.Гончигдорж гуай Тамгын газрынхан маань биднийг ойр ойр цуглуулж, парламентын үйл ажиллагааны талаар асууж, ярилцаж, зөвлөлдөж байдагт баяртай байгаагаа илэрхийлсэн бол Ё.Адилбиш гуай 126 гишүүнтэй парламент анх удаа улсын төсвийг алдагдалгүй баталсныг сайшааж, эрчим хүчний реформыг иргэдэд дарамт багатай, менежментээ нэн тэргүүнд шинэчлэн сайжруулах замаар хэрэгжүүлэх, татварын багц хуулийн өөрчлөлт, шинэчлэлтийг оновчтой хийхэд онцгой анхааралтай ажиллахыг зөвлөсөн байна.





| Улсын их хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл илэрхийлэв |
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
Ангилсан хог хаягдалд урамшуулал олгох төв нээгдлээ
2025-11-07 16:08:36
Prius-30” загварын суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарлаа
2025-11-07 17:29:14
Төрхурахын аманд 3 га газрын төлбөрийг төлөлгүй цуцлуулчхаад, шүүхээр сэргээлгэжээ
2025-11-07 16:23:16
2025-11-07 16:14:48
Ангилсан хог хаягдалд урамшуулал олгох төв нээгдлээ
2025-11-07 16:08:36
Монголчууд БНСУ-д визгүй зорчдог болох асуудлаар хамтран ажиллахаар боллоо
2025-11-07 15:52:44
2025-11-07 14:18:57
Гадаа тэжээдэг нохойндоо анхаарал тавихыг уриаллаа
2025-11-07 14:12:25
Энэ сарын 15-наас 5000 өрхийг хийн халаалттай болгож, сард ₮200 мянгыг олгоно
2025-11-07 13:58:08
2025-11-07 13:50:06
Газрын гүний технологиор дулаалсан гэрийг залуу гэр бүлд өглөө
2025-11-07 13:50:03
2025-11-07 13:32:02
2025-11-07 12:57:20
2025-11-07 12:39:25
2025-11-07 12:23:38
Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Орхон, Төв аймаг чиглэлд халтиргаа үүсээд байна
2025-11-07 11:27:17
Иргэн, ААН-үүд ойр орчныхоо 50 метр газрын цасыг цэвэрлэхийг уриаллаа
2025-11-07 11:21:01
Тогтоолын хүрээнд хүүхэд морь унахыг хориглолоо
2025-11-07 11:17:35
2025-11-07 11:00:37
"Сураггүй болсон иргэн нас барсан Баян-Уул суманд цас ороогүй"
2025-11-07 11:00:24
2025-11-07 10:17:30
Путин 24 хамаатнаа төр, улсын компанид өндөр албан тушаалд томилж, рекорд тогтоолоо
2025-11-07 09:37:54
Нийслэлд орж буй цасыг цэвэрлэх ажил 05:30 цагт эхлэн үргэлжилж байна
2025-11-07 09:10:41
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2025-11-07 08:08:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-07 08:07:14
Бага насны хүүхэд хүчиндсэн цагдаагийн хорих ялыг хэвээр үлдээлээ
2025-11-06 17:10:18
86 эмнэлэг ажил хаялтад нэгдэж, дахин тэвчихгүй шийдсэн гэдгээ илэрхийллээ
2025-11-06 16:43:01
2025-11-06 15:52:50
Эрүүл мэндээ "инфлүүсерүүдээс" хамгаал
2025-11-06 15:26:29
2025-11-06 15:24:16
2025-11-06 15:13:53
2025-11-06 14:30:24
00 цаас, хоол, үсний сэв суултууртаа хийдгээс болж, 36 цаг ус хязгаарлахаар боллоо
2025-11-06 14:18:19
2025-11-06 13:37:55
2025-11-06 13:08:58
Малаа дайруулсан малчид буруудаж өрөнд ордог хуулийг өөрчлөх төслийг хэлэлцэхээр боллоо
2025-11-06 12:23:09
2025-11-06 12:16:51
Малчин цэргийг дарамталж амиа хорлоход хүргэсэн ахлагчийг дахин шүүнэ
2025-11-06 12:10:50
2025-11-06 11:58:05
2025-11-06 11:16:35
Сэрэмжлүүлэг: Хуурамч дардастай 157 хайрцаг өндгийг устгаж, ₮20 саяар торголоо
2025-11-06 11:04:48
Нөхөртөө хулганы хор, уксус өгсөн эмэгтэйн ялыг бууруулж, 10 жил болголоо
2025-11-06 10:59:06
2025-11-06 10:57:52
Б.Сумъяа шүгэл биш бүрээ үлээлээ
2025-11-06 10:51:39
Г.Батсүх ахмадын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-06 10:33:07
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр Хамба лам сурагчдад айлдвар айлдана
2025-11-06 10:28:19
П.Батчулуун эмч ажилдаа орлоо
2025-11-06 10:20:54
2025-11-06 10:17:37
Өнгөрсөн шөнө замын ажил хийж байсан иргэнийг мөргөж, хөнөөгөөд зугатжээ
2025-11-06 10:14:39
Өнөө оройны 18 цагаас эхлэх их цасны аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2025-11-06 10:05:36
2025-11-06 09:46:54
2025-11-06 09:38:40
2025-11-06 09:29:50
2025-11-06 09:27:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2025-11-06 08:12:04
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2025-11-06 08:11:03